Иран улсын нийслэл Тегеран хотноо Азат болон Алламех их сургуулиудын
спортын ордонд Азийн оюутны аварга шалгаруулах футзалын анхдугаар
тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд БНХАУ,
Хонгконг, Казакстан, Макао, Оман, Сири, Тайланд, Иран зэрэг 8 орны 150
тамирчид өрсөлдөж байгаа юм. Энэхүү тэмцээн А, В гэсэн 2 хэсэгт
хуваагдан явагдаж байгаа ба А хэсэгт Ираны 1-р баг, Казакстан, БНХАУ,
Макао, Оман улсын багууд харин В хэсэгт Ираны 2-р баг, Тайланд,
Хонгконг, Сири улсын багууд багтжээ. Тэмцээнд одоогийн байдлаар Иран,
Тайланд улсын багууд нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.

Иран улсын нийслэл Тегеран хотноо Азат болон Алламех их сургуулиудын спортын ордонд Азийн оюутны аварга шалгаруулах футзалын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд БНХАУ, Хонгконг, Казакстан, Макао, Оман, Сири, Тайланд, Иран зэрэг 8 орны 150 тамирчид өрсөлдөж байгаа юм. Энэхүү тэмцээн А, В гэсэн 2 хэсэгт хуваагдан явагдаж байгаа ба А хэсэгт Ираны 1-р баг, Казакстан, БНХАУ, Макао, Оман улсын багууд харин В хэсэгт Ираны 2-р баг, Тайланд, Хонгконг, Сири улсын багууд багтжээ. Тэмцээнд одоогийн байдлаар Иран, Тайланд улсын багууд нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.
Түүнчлэн Иран улсад Азийн их дээд сургуулиудын спортын эрдэм шинжилгээний бага хурал, АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал гээд Ази тивийн оюутнуудыг хамруулсан гурван арга хэмжээ давхцаж, амжилттай зохион байгуулагдаж байгаа ажээ. Тэмцээний шилдгүүд 6 сарын 11-ний өдөр тодорч эхний 3-н байрт шалгарсан багуудад Зохион байгуулах хорооноос цом, бэлэг дурсгалын зүйлс гардуулах юм байна.