"Алтан тариа", "Улаанбаатар" гурилын үйлдвэрүүд буудайн нөөцгүй болсноос үйлдвэрлэлтээ түр зогсоожээ. Нийслэлийн томоохон худалдааны төв, хүнсний захуудад эдгээр үйлдвэрийн 10 кг-аар савласан гурил тасарчээ. Харин одоогоор 20 кг түүнээс их хэмжээгээр савласан гурил худалдаанд байна. Тус компанийн үйл ажиллагаа хэдий хүртэл зогсох нь тодорхойгүй байна.

Д.Ундрах