Хачирхалтай, өвөрмөц бас хөгжилтэй гэж хэлж болох тохиолдлоор амь насаа алдсан хүмүүсийг тодруулдаг “Дарвины шагнал ” жил ирэх тусам олны анхаарлыг татаж, шагналын нэр хүнд нь ч өсч байна. 1994 оноос хойш Америкийн www.darwinawards.com сайтыг эзэмшигч нэгэн эмэгтэй санаачлан тухайн жилд хамгийн сонин тохиолдлоор амиа алдсан хүмүүсийг тодруулах болжээ. Мэдээж нэр дэвшигч нь ямар орны, хэдэн настай хүн байх нь хамаагүй. Тэдний үхэл нь амь насанд аюултай гэж хүмүүсийн санаанд ч орохгүй зүйлээс үүдэлтэй байх эсвэл шинжлэх ухааны нээлт хийх гэж байгаад азгүйтсэн ч байж болох аж. Хамгийн гол нь энэ шагналыг олон нийтийн санал асуулгаар олгодог тул ялагч нь амьд биш ч гэсэн дэлхий нийтэд танигдаж чаддаг юм. “Дарвины шагнал”-ын эзэн болсон сонирхолтой тохиолдлуудыг цуглуулж кино хийж ном хүртэл гаргасан байдаг.1994
Хамгийн анхны шагналыг ундаа уухыг хүссэн нэгэн залуу авчээ. Тэрээр ундааны автомат машинд зоос хийлгүйгээр ундаа авч уух гэж байгаад гараа хавчуулж орхиж. Сандарсандаа гараа салгаж авах гэж байгаад ундааны машиныг хүчтэй угзарчээ. Харин хүнд жинтэй автомат машин ганхаж залуугийн дээрээс унасан байна.1995
Энэ оны ялагч шинжлэх ухааны нээлтэнд багагүй хувь нэмэр оруулсан. Машинаа тийрэлтэт онгоц шиг хурдтай болгож, салхи татуулан давхихыг хүссэн залуу машиндаа онгоцны тийрэлтэт мотор суулгажээ. Тэр моторыг яг суулгах үед машины хурд огцом нэмэгдэж энэ ачааллыг даалгүй дугуй нь бугд хайлж маш том дэлбэрэлт болсон байна. Түүний цогцсыг олоход хүндрэлтэй байсан ч ямартаа ч энгийн машинд тийрэлтэт онгоцны хөдөлгүүр тавьж болдоггүй юм байна гэдгийг хүмүүст тодоос тод баталсан.1995
Польшиийн жирийн нэгэн тариачин залуу Крис өөрийгөө хүчтэй, зоригтой хүн гэдгээ харуулахын тулд өөрийнхөө толгойг цахилгаан хөрөөгөөр тасдан хаяжээ. Түүний найзууд мөрийтэй тоглоом тоглож байгаад нэг нь цахилгаан хөрөөгөөр хөлийн хуруугаа тасдсан юм байна. Харин Крисс мөрийнд хожигдохгүйн тулд ийнхүү толгойгоо тасджээ.1996
Өмнөд Египтэд нэг тахиа худагт унажээ. 18 настай тариачин хүү тахиаг худагнаас гаргаж авахын тулд худаг руу орж эргүүлгэнд орон нас баржээ. Түүний эгч болон дүү нар нь сэлж чадахгуй ч гэсэн тэр хүүг аврахын тулд удаа дараа хойноос нь худаг руу орж үхсэн байна. Хөрш хоёр залуу нь мөн л тэр хэдийг аврах гээд худаг руу орон нас баржээ. Цагдаа нар тэр худгаас нийт 6 хүний цогцос илрүүлжээ. Хамгийн сонирхолтой нь олон хүний амиа алдах шалтгаан болсон, хамгийн түрүүнд худагт унасан тахиа амьд үлдсэн байжээ.1996
Нэг бүтэлгүй дээрэмчин 600 фунтын үнэтэй сефийг ухах гэж байгаад санамсаргүйгээр шатнаас унаж газар дээрээ нас баржээ. Харамсалтай нь амь насаараа сольсон өнөөх шүүгээн дотор нь юу ч байгаагүй гэнэ.1997
Шоронд хоригдож байсан Жэрум гэдэг америк залуу өөрийн орны даавуугаар 30 м урт утас хийжээ. Цонхоо хагалж хичээн байж хийсэн утсаа хана дагуулан доош нь унжуулж оргохыг завдсан байна. Гэвч цонхноос газар хүртэл 55 м-ийн зай байсан бөгөөд түүний утасны урт нь 25 метрт хүрээд дуусчихжээ. Үүгээр зогссонгүй доош буух гэж хагалсан цонхны шил нь өнөөх утсыг нь тасджээ. Ингээд хөөрхий залуу 45 метрийн өндрөөс унаж нас барсан байна.1997
Нэгэн залуу Кобра хэмээх аварга хорт могойд хатгуулжээ. Найз нь яаралтай эмнэлэг р үү авч очих гэсэн боловч залуу зүгээр хэмээн эмнэлэг явалгүйгээр шууд баранд очоод ханатлаа архи уучихаад өөрийгөө хорт могойд хэрхэн хатгуулсан талаар бахархалтайгаар ярьж байгаад нас барсан гэнэ.1998
1998 оны 6-р сард Хьюстэнд амьдардаг залуу өөрийн гэртээ усан бассейн хийжээ. Тэрээр усан бассейнтэй болсондоо маш аз жаргалтай байсан аж. 7-р сард болдог Америкийн тусгаар тогтнолын баяраар гэртээ найз нартайгаа зугаацаж байхдаа бассейн руу өндрөөс үсрэхээр болжээ. Гэвч түүний биеийн өндөр нь 182 см, харин усны гүн нь ердөө л 120 см байжээ. Ийнхүү түүний нуруу нь хугарч үхжээ.1999
Энэ оны эхний байранд орсон Есүс Христэд чин сэтгэлээсээ итгэгч болох Жэймс өрийгөө Есүс шиг усан дээгүүр явж чадна хэмээн угаалгын өрөөнийхөө ванн дээгүүр явах гэж байгаад саванд хальтран унаж нас баржээ. Харин хоёр дугаар байранд гүүрэн дээр зам руу харан шээх гэж байгаад 14 м-ээс унасан америк хүүг оруулсан бол удаах байранд Германы нэгэн иргэн бичигдсэн байна. Үбэ хэмээх тэр залуу эхнэрээсээ салах шүүх хуралд ялагдан шүүхийн шийдвэрээр бүх эд хөрөнгө, байраа эхнэртээ өгөхөөр болжээ. Үүнд ихэд бухимдсан тэрээр гэрийнхээ доод хонгил руу орж бензин цацаад гал гарган гэрээ шатаажээ. Гэвч тэр өөрөө гэр дотроо байгаа гэдгээ мартан галд шатан үхсэн гэнэ.1999
Загас барих хоббитой хүн олон байдаг. Гэсэн ч энэ хоббиныхоо төлөө амь насаа өгөх хүн ховорхон л байх болов уу. 1999 онд нэгэн загасчин маш том цулбуурт загас барьжээ. Загасыг алдахгуйн тулд загасны зангыг өөрийн биедээ хүлжээ. Харин агнахыг хүссэн том загас нь түүнийг ус руу чирч оджээ. Мэдээж тэр амьд эргэж ирээгүй. Мөн энэ онд Стивин гэх залуу еерийн завийг скочоор засаж янзлан загасчилахаар явжээ. Мэдээж завь нь усанд живж мөн л амиа алдсан байна.2000
Шинэ зууны эхэнд нэгэн залуу дэлбэрэх бодис дотор нь хийсэн илгээмж хийж террорист үйл ажиллагаа явуулахаар шийджээ. Гэвч энэ аюултай илгээмжээ явуулж байхдаа маркийг нь дутуу наачихжээ. Тиймээс шуудангийн газраас тэр захиаг өөрт нь буцаан авчирч өгсөн байна. Харин террорист залуу марк, хаяггүй илгээмж дотор юу байгааг сонирхон онгойлгож үзээд өөрөө дэлбэрч үхжээ.2001
Гахай тэжээдэг хөршийгөө амьтдад хэрцгий, дээрэнгүй хандаж байна гэж үзсэн гэр бүлийн хоёр гахайнуудыг хашаанд байлгахыг эсэргүүцэн хөрштэйгээ муудалцжээ. Дараа нь тэд гахайнуудыг муу эзнээс нь аврахаар зөвшөөрөлгүйгээр хашааны хаалгыг нээсэн ч сүрэг гахай хаалгаар гарахдаа тэр хоёрыг дайран дээрээс нь гишгэжээ.2002
Нэгэн эхнэр нөхөр хоёр хоорондоо тоглоом шоглоом хийх дуртай байж. Нөхөр нь өмдөн дотроо цэнэггүй буу хийж, эхнэр нь тэр бууны гохыг дардаг байсан аж. Гэтэл нэг өдөр эхнэрийнх нь найз ирэх гээд яарсандаа цэнэгтэй буу өмдөндөө хийчихжээ. Ийнхүү эхнэр нь бууны гохыг дарж тоглоомноос бол нөхөр нь нас баржээ.2002
Сан Паулад амьдардаг тариачин залуу өөрийнхөө жимсний цэцэрлэгт хохирол учруулаад байгаа шавьжны үүрийг устгахаар гарчээ. Ингэхдээ тэднээс өөрийгөө хамгаалахын тулд бүрэн хувцаслаж, толгойдоо бас пластик цүнх угласан байна. Гэсэн ч тэрээр өөртөө амьсгалах зай гаргахаа мартаж, хүчилтөрөгчөөр дутагдан нас барсан байна.2003
Нэгэн эмэгтэй тоглоомын паркт очин тоглохдоо Ролл костер хэмээх тоглоом дээр суугаад сэтгэл нь хөдөлсөндөө өөрийнхөө бүсийг тайлан хашгирч байгаад 20 метрийн өндрөөс унаж үхсэн гэнэ.2004
Нэгэн залуу аз сорьсон, туршсан зүйлд маш их дуртай байсан аж. Тэрээр нэгэн өдөр найз нартайгаа байхдаа ганцхан сумтай бууг өөрийнхөө толгой руу онилон үхэхгүй гэж мөрий тавьсан гэнэ. Гэвч ганц сум нь тэр залуугийн тархин тус газар нь оножээ. Азтай ч гэх үү, азгүй ч гэх үү ийм л явдал болж.2005
Энэ онд Вьетнам хүү “Дарвины шагнал”-ын эзэн болсон. Хуучин дэлбэрэх төхөөрөмжийг хуучирсан учир ерөөсөө дэлбэрэхгүй гэж бодсон хүү аман дотроо тэр төхөөрөмжийг хийчихжээ. Мэдээж бембег дэлбэрч хүү нас барсан.2006
2006 оны 4-р сарын 16-нд Английн нэгэн өвчтөн Филип хөлний өвчний улмаас хөлөндөө Фарапин маягийн тос түрхсэн байжээ. Уг түрхмэл нь гал ойртуулвал шатах магадлалтай тул эмч нар тамхи огт татаж болохгүй гэж зөвлөсөн байна. Гэвч тэрээр муу зуршлаа хаяж чадалгүй дээвэр дээр гаран тамхи татжээ. Филип тамхиа дуустал нь татаад тамхиныхаа ишийг газарт хаячихаад дээрээс нь нөгөө тостой хөлөөрөө гишгэжээ. Дээвэр дээр ганцаараа байсан тул хэн ч түүнд тусалж чадсангүй.2007
Мексикт уурхайд ажиллаж байсан залуу “Асалсан” гэдэг нэг төрлийн болор ухаж авахаар газрын гүнээс доош 1200 метрт оржээ. Харин түүнийг газрын гүнд малтлага хийж байхад нь толгой дээр нь олохыг хүсч байсан болор нь унан нас баржээ.2008
2008 энэ шагналын эзнээр нэг сониуч эмэгтэй бичигдсэн юм. Тэрээр өөрийгөө маш олон шааранд уяж тэнгэрт хөөрөх эсэхийг нь үзжээ. Гэвч эмэгтэй асар олон шаарны хөөрөх хүчинд татагдан хоромхон зуур агаарт алга болсон гэнэ. Энэ эмэгтэйн цогцос 10 хоногийн дараа Бразилын тэнгисээс олджээ.2009
Энэ оны эхний байранд төмөр зам дээр ирж буй гал тэргийг зогсоох гэж өмнүүр нь гараа даллаж гүйж байгаад амиа алдсан залуу оржээ. Машин нь яг төмөр замын гарц дээр байсан тул машинаа дайруулахгүй гээд ийнхүү галт тэргийг зогсоохыг оролдсон аж. Гэхдээ л тэр хайртай машинаа аварч чадсан.2010
2010 оны “Дарвины шагнал”-д Том гэх тэргэнцэртэй залуу бичигдсэн байна. Тэрээр өнгөрсөн 8-р сард нэгэн барилгын лифтээр доош буух гэсэн боловч түүнийг орж амжаагүй байхад нь лифт яваад өгчихсөн байна. Үүнд нь ихэд уурласан Том тэргэнцэрээрээ өргүүрийн хаалгыг нэг ч биш бүр гурав, дөрвөн удаа мөргөжээ. Гэтэл гэнэт өргөгчний хаалга онгойж залуу лифтийн хонгилоор доош унаж амиа алдсан явдал болжээ. Дараагийн удаа "Darwin awards"-ийн 2011 оны ялагчыг танилцуулах болно. Б.Баяр



















































