Дорнод аймгийн Чойбалсан хотын нисэх онгоцны буудлаас тусгай нислэг үйлддэг байсан билээ.

Дорнод аймгийн Чойбалсан хотын нисэх онгоцны буудлаас тусгай нислэг үйлддэг байсан билээ. Гэтэл тус нисэх онгоцны буудлаас ОХУ-ын Свердловск хот, БНХАУ руу нислэг үйлдэх боломжтой болсон байна. Түүчнлэн, ГЕГ-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зорчигчдын тээшийг хянах, хулгайн ангын түүхий эд гаргах эрсдэл, хориотой эд зүйл нууж гаргахыг завдсан үйлдэл гэх мэт зөрчлийг олж илрүүлэх зорилгоор хэт ягаан туяаны X-Ray төхөөрөмж суурилуулсан гэнэ. Энэхүү төхөөрөмж нь Европын холбооны улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн техник ажээ.
Д.Ундрах