Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Шөнөдөө бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Харин маргааш, нөгөөдөр нутгийн зүүн хагаст, 12,13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи хугацааны эхээр говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.



















































