Улаанбаатар хотноо Өвөрмонголын эрээн хотын “Цэгээ” морин тойруулгын 18 хурдан морь улсын их баяр наадамд уралдахаар хүргэгдэж ирээд байгаа юм. Гадаадын жуулчид манай наадмыг ихэд сонирхон ирж үздэг болсон нь жилээс жилд нэмэгдсээр байгаа нь үүнээс харагдаж байна. Өвөрмонголчууд морьдоо манай орны нутаг ус, өвс ногоонд нь дасган уяа сойлгыг нь тааруулах зорилгоор ийнхүү сарын өмнө авчирч байгаа гэнэ.
"Цэгээ" морин тойруулгын морьдыг Монголын хилээр нэвтрүүлэхийн өмнө Эрээн хотын мал эмнэлгийн шалгалтанд оруулж цусны дээжийг нь шинжлэх аргаар сар гаруй хугацаанд сүргээс нь тусгаарлаж хяналтад байлгасан ажээ. Тийнхүү морьд Монгол Улсын мал эмнэлэг, хорио цээрийн албаны шинжилгээгээр эрүүл гарсан тул хил нэвтрүүлсэн байна.

Д.Ундрах