Зураач С.Төгс-Оюунтай хамтран Австралийн зураач Женни Митчелл, Мервин Ханнан нар Дорноговь, Дундговь аймгийн нутгаар уран бүтээлийн хамтарсан аялалд явахаар болжээ. Тус аялалын бүтээлүүдээ энэ сарын 25-наас ирэх сарын 2-ны хооронд Монголын урчуудын эвлэлийн хорооны “Арт” галерейд гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Түүнчлэн, Монголын үндэсний түүхийн музейд Австралийн зураач Женни Митчелл, Мервин Ханнан нар “Цөлийн өгүүлэмж-2” судалбар зургийн үзэсгэлэнгээ тавьсан юм. Тэд манай оронд хоёр жилийн өмнө анхлан ирсэн бөгөөд зураач С.Төгс-Оюунтай хамтран Өвөрхангай аймгийн Хархорин, Хөгнө Хан уул, Өвгөн хийд, элсэн тасархай болон Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур, Хангал нуур, Балдан бэрээвин хийд, Өглөгчийн хэрэм, Биндэр, Дадал сумын нутгаар аялж хийсэн судалбарууд нь ийнхүү олны хүртээл болгожээ.

Д.Ундрах