“Олон улсын хүнсний итгэлцлийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр хүнсний үйлдвэр, дэлгүүрүүд борлуулж буй хүнсний бүтээгдэхүүндээ баталгаа өгч, бүтээгдэхүүнээ сурталчилах зорилготой.
Зөвхөн дэлгүүр гэлтгүй МХЕГ, ЭАХСГ-ууд ч хяналт, шалгалтыг хэрхэн хийдэг, хэрэг зөрчилд ямар арга хэмжээ авч, хэрхэн шийддэгээ иргэдэд хүргэдэг байна.

Манай улсын хувьд энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн томоохон супермаркетууд амталгаат сурталчилгаа хийж эхэллээ. Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, олонд таашаагдсан бүтээгдэхүүн алийг нь ч суртачилж болох ажээ.
Д.Ундрах