Тагнуулын ерөнхий газар 90 жилийнхээ ойг угтан төрийн нууцад холбогдох хууль, тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах үйл ажиллагаанд ашиглах зурагт хуудас, плакат, сурталчилгааны материалын эх бүтээх ажилд зураач, уран бүтээлчдийг татан оролцуулж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааныхаа шилдэг бүтээлүүдийг шалгаруулах зорилгоор нийт уран бүтээлчдийн дунд энэ сарын 15-ийг дуустал “Төрийн нууцыг хамгаал” сэдэвтэй зурагт хуудас шалгаруулах уралдааныг зарласан байна. Тус уралдааныг дүгнэхдээ шинэ санаа, уран сэтгэмж, шинэлэг илэрхийлэл, өвөрмөц зохиомж, дүр дүрслэлийг илүү харгалзан үзэх гэнэ.
Сэдвийн хувьд, төрийн нууцын хууль, тогтоомжийг сурталчилсан, нууц албан хэрэг хөтлөлт, мэдээлэл технологийн орчинд нууцыг чандлан хамгаалах, ашиглах, үрэгдүүлэхгүй мөн задруулахгүй байхыг анхааруулсан бүтээлээр оролцох юм.
Д.Ундрах



















































