АНУ-ын цагдаагийн газраас насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд татан, порно бичлэг хийдэг 109 этгээдийг баривчилсан байна.

АНУ-ын цагдаагийн газраас насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд татан, порно бичлэг хийдэг 109 этгээдийг баривчилсан байна. Бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн “Ориан ажиллагаа”-ны хүрээнд 18 хүүхдийг ийм эрсдэлд орохоос сэргийлж чаджээ. Садар самуун бичлэг хийсэн гэж буруутгагдан баривчлагдсан хүмүүс дотор Испани, Аргентин, Нэгдсэн вант улс, Филиппины цагаач иргэд байсан гэв. Тэд интернэтээр хүүхдүүдтэй холбогдон тэднийг порно бичлэг хийлгэхэд ятгаж, зургийг нь авдаг байжээ. Зарим нь тийм бичлэгээ интернэтээр зардаг байсан аж.
АНУ-ын цагаачлалын албаны ажилтан Жон Мартин “Садар самуун бичлэг хийж, хүүхдүүдийг уруу татдаг хүмүүс өөрсдийгөө баригдахгүй гэж боддог. Гэхдээ тийм биш. Бид хаана ч байсан олж зохих шийтгэлийг нь оноож чадна” гэж мэдэгджээ.
Баривчлагдсан хүмүүсийн дунд Луизана мужид амьдардаг эмэгтэй байгаа бөгөөд асрагчийн ажил хийдэг тэрбээр долоон настай хүүхдийн нүцгэн зургийг авчээ. Харин Мичиган мужийн 28 настай эрэгтэйн гэрээс ийм 1200 зураг, 109 бичлэг олдсон байна. Мөн 12-оос доош насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан найман хүнийг Лос-Анжелас хотоос баривчилсан байна.
Б.Баяр