Ирэх мягмар гарагт буюу зургаадугаар сарын 12-нд Хүүхдийн хөдөлмөрийн
эсрэг дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Хүүхдийн төлөө газраас
хэвлэлийн бага хурал хийлээ.

Ирэх мягмар гарагт буюу зургаадугаар сарын 12-нд Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Хүүхдийн төлөө газраас хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол улс 2002 оноос хойш 11 дэх жилдээ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачлагаар энэ өдрийг тэмдэглэж байгаа юм. Зургадугаар сарын 12-ны өдрийг энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг энэ жил "Хүний эрх ба нийгмийн тэгш байдал", "Хүүхдийн хөдөлмөрийг устгъя" уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрөөх аж. Хурлын үеэр 2016 он гэхэд дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьж байгааг хэлсэн юм.
Д.Ундрах