Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Юуг зөрчилд хамааруулах вэ?

2015-12-04
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2015-12-04/-ийн нэгдсэн хуралдаан Зөрчлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ.

 

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хийв. Тэрээр, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн тухай илтгэхдээ, тухайлбал, шинээр зөрчилд тооцсон, шийтгэлийг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан гэлээ. Мөн хуулийн төслийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас оногдуулах мөнгөн төлбөрийг торгох шийтгэл гэж тодорхойлж, торгох шийтгэлийн нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуулийн төсөлд тусгасан тухай танилцуулав.

Түүнээс гадна зөрчил үйлдэж, шийтгэл хүлээх хүн нь арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байхаар хуулийн төсөлд тусгаж, харин арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй хүний үйлдсэн зөрчилд түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид торгох шийтгэл хүлээлгэхээр заасан зохицуулалтыг хуулийн төслөөс хассан тухай илтгэгч дурдаад, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох бусад 210 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, нэгдсэн стандартад оруулах, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй Захиргааны хариуцлагын тухай болон холбогдох бусад хуульд заасан зөрчлийн шинжтэй зарим үйлдэл, эс үйлдэхүйн давхардлыг арилгах, хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тодорхой үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцож, зөрчлийн шинжийг тодорхой болгох, торгох шийтгэлийн хэмжээ нь интервалтай байсныг тогтоосон хэмжээгээр оногдуулдаг байхаар хуулийн төсөлд тусгасан гэлээ.

 

Мөн Зөрчлийн тухай хуулийн төсөл батлагдсанаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг хүн, хуулийн этгээдээс гадна төрийн албан хаагчид оногдуулдаг байсныг өөрчилж, төрийн албан хаагч холбогдох хуульд заасны дагуу сахилгын, эрүүгийн болон бусад хариуцлага хүлээх, харин зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулдаг эрх зүйн орчин бүрдэх юм гэдгийг илтгэгч тэмдэглэв.

 

Түүнчлэн  зөрчилд оногдуулах эрх хасах шийтгэлийн хугацааг зургаан сараас хоёр жил хүртэл байсныг гурван сараас хоёр жил хүртэл болгож өөрчлөх, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээ, интервалыг уялдуулах, мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох зэрэг төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналыг томьёолсон тухай Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат илтгэлээ.

 

Дараа нь Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт тавихдаа, шийтгэлийг хэн оногдуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн хариуцлагын хэсэг нь энэ хуульд бүрэн тусгагдсан эсэх, шийтгэлийн давхардал байгаа эсэхийг тодруулахын сацуу эрүүл мэндийн салбар дахь урамшуулал, зуучлалын асуудлыг  хуулийн төсөлд дутуу тусгасанд шүүмжлэлтэй хандаж байв.

 

Үүний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, энэ хуулийн төсөлд, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих” гэсэн зүйл нэмж түүнд, Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эсхүл худалдаа үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа нийлүүлсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулсан, эсхүл цалин хөлс орлуулж олгосон, эсхүл төрийн өмчит, эсхүл төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын, эсхүл орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авсан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн зэрэг агуулга бүхий хэсэг нэмэхийг гишүүдийн олонх дэмжив.

 

Түүнчлэн төсөлд “Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль зөрчих”, “Нийтийн журам зөрчих”, “Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих”, “Банкны тухай хууль зөрчих”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх”, “Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах” гэсэн  зүйлийг тус тус  нэмж тусгалаа.

 

Тухайлбал, төслийн “Танхайрах, зүй бусаар биеэ авч явах” гэсэн зүйлийн хэсгийг “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан; мансуурах үйлдэл гаргасан; аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; хүмүүсийн харилцааны тогтсон хэм хэмжээнд зүй бусаар халдаж бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.” гэж өөрчлөн найруулж, “Орон сууцанд шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.” гэсэн агуулгатай  “Нийтийн журам зөрчих” гэсэн зүйлийг нэмж тусгалаа.

 

Санал хураах явцад Улсын Их Хурлын гишүүд ялангуяа Зөрчлийн тухай хуулийн төслийн зүйл, заалтуудыг Эрүүгийн хуультай уялдуулсан, ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, зөрчилд тооцохын  ялгаа заагийг нарийн тооцож тусгасан, хариуцлагын тогтолцоог хэр жигдрүүлсэн зэрэгт анхаарлаа хандуулж байв.

 

Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй нийт 79 саналын томьёоллоор санал хураах бөгөөд чуулганы үдээс хойшх хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэн хийх аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • fuc k you (103.229.120.180)
    huulia medehgui novshnuud hulgaich nariig umuursun huuli ih gargaj hairlaj urshuush yumaa.ard ni hohirogch nar y,ar ih gomdoltoi hotsorch bgaag oilgooch pizdanuudaa.odoo bur sogtuugaar yaj mashin joloodvol jolood ta nariig horij barivchilahgui olnii niitiin gazar yaj ch tanhairch bolno eruugiin hereg uusgehgui horihgui zugeer li torgono gej hamgaalj bh shivdee?gai bolj hudlaa daldagnaj bhaar zailaad medleg bolovsroltoi humuust zaigaa taviad uguuch.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    54 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    1 цаг 12 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    1 цаг 20 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    1 цаг 54 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    2 цаг 2 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    2 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    2 цаг 38 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    2 цаг 54 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    3 цаг 5 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    3 цаг 21 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    3 цаг 43 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    4 цаг 2 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    4 цаг 3 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    4 цаг 11 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    4 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    4 цаг 43 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    4 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    5 цаг 39 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    5 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК