Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи нутгйин баруун хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлжийн голын сав нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.



















































