зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бие даагчид: Ерөнхий сайдыг огцруулах асуудал улам хурцдана

2016-1-18
0
ЖИРГЭХ

        УИХ дахь бие даагчдын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гацууртын ордын асуудлыг эцсийн байдлаар эсэргүүцээд дуусгана. Учир нь Гацууртын ордыг ашиглаж эхэлснээр хүнцэлийн хорыг 2000-10000 мянган жилийн хугацаанд саармагжуулахдаа хэдэн зуун мянган ам.долларын зардал гарна. Мөн зуу зуун хүний амь нас эрүүл мэндийн асуудал яригдах нь дамжиггүй. Ирэх 2016 оны сонгуульд зарим нэг аймгийг мандатын тоог цөөрүүлж улмаар нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. төрийн эрх барьж байгаа улстөрийн хүчин өөртөө тохирсон байдлаар хуулийг баталж болохгүй. Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин сууж байгаа энэ үед иргэдийн саналыг үл хүндэтгэсэн арга хэмжээ авч болохгүй юм. Хотожсон гишүүдийн тоог нэмэх арга хэмжээг авч болохгүй шүү дээ. Хөдөөгийн иргэдийн амьдрал ахуй, нөхцөл байдлыг мэддэггүй гишүүдийн тоог нэмэх нь туйлын буруу юм” гэлээ. Мөн бие даагчдын зүгээс Төрийн албаны тухай хуулийг дэмжихээ мэдэгдсэн юм. Гэхдээ тус хуулинд мэргэжлийн бус сайд, ажилтнуудыг төрийн албанд томилохыг хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд алслагийг дэмжиж байгаа аж. Эрүүл мэндийн сайдын томилгоог яаравчуулах ёстой. Тус салбарын сайдыг томилох хуулийн хугацаа дууссан. Хугацаанд нь томилоогүй учир Ерөнхий сайд буруудна. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тэгвэл уг бичгэн дээр нь Эрүүл, мэндийн томилгооны асуудлаас болж гарын үсгээ зурах гишүүдийн тоо  нэмэгдэж байна” гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  “УИХ маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ тухайд Х.Болорчулуун гишүүн цэцийн гишүүний тэтгэвэрт гарах насыг 65 байх заалтыг дэмжинэ. Ингэснээр цэц хариуцлагажина хэмээн үзэж байгаагаа хэллээ. Мөн Улс төрийн намын тухай хуулинд намуудыг хөрөнгөгүй байхаар тусгаж оруулж ирснийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь шударгаар хуримтлуулсан хөрөнгийг хураах асуудал байж болохгүй, зах зээлийн тогтолцоонд хувь хүн ч хөрөнгөтэй байдаг. Нам тодорхой хөрөнгөтэй байж хараат бус тогтолцоонд оршин тогтоно. Үүний зэрэгцээ намуудыг бүртгэх тогтолцоо болон 3000-аас доош хүн амтай сууринд намын анхан шатны нэгж байгуулах заалтуудыг оновчтой бусаар тусгасан гэж бие даагчид үзэж байна” гэлээ. 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • ммм (103.26.194.252)
    Одоо огцрох цаг болсон
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (123.254.185.240)
    hamgiin gaigui ni l bie daagchid, turunhii saidiig ogtsruulahiig demjij bna
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (123.254.185.240)
    hamgiin gaigui ni l bie daagchid, turunhii saidiig ogtsruulahiig demjij bna
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (93.30.41.240)
    Hudlaa yumnuud. Bolorchuluun uuruu uurhaitai gee bizdee.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.40.236)
    тийм шүү. АН-ы мөнгө идэлт хошгируулалтыг зогсоох цаг нь болжээ.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • монгол (103.23.51.5)
    Эгийн цахилгаан станц бол зүгээр л АН-н мөнгө угаалт, одоо тэнд нь ногоон малгайт, сэлэмчин ,ОДХҮҮ нь оччихсон,ард түмний мөнгийг цохио л сэлмээ эргүүлээд , малилзаад л явж байна.,хайран ч улс минь гэж.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • ИРГЭН (203.91.112.186)
    УГААДАС МОНРОС ӨГЧ БАЙХАД АМАА ХАМХИАД БАЙСАН, УГААДАС ӨГӨХӨӨ БОЛИХООР ҮХЛЭЭ ЮУ ?
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j14 (182.160.40.198)
    Бямбасүрэн гуай ярихдаа Эрдэнэт үйлдвэр болохлээр 1978 оны 12-р сарын 14-нд ашиглалтанд орсон. Тэгээд ашиглалтанд орсноос хойш их ашигтай байна, Монголын импортыг 2 дахин нэмнэ гэсэн чинь байхгүй ээ, алдагдалтай. Тэгээд одоо Эрдэнэтээс чинь гадагшаа гардаг юм чинь алт гарна, мөнгө гарна, рений гарна, селен гарна, теллур гарна. Эд бүхэн үнэгүй гардаг. Алтыг нь, мөнгийг нь үнэлэх юм бол бүгдээрээ ашигтай болчихно. Тэр үед чинь ренийгээ манайхан чинь тооцож чаддаггүй байсан, харин сүүлд ренийг тооцдог болсон юм. Тэгээд 1982 оны 1-р сарын 29-нд шиг бодогдож байна, нэг захидлын төсөл хийгээд Цэдэнбал гуайгаар Брежневт захиа бичүүлье, ер нь Эрдэнэтийг ашигтай болгох талаас нь ярья гээд л орсон юм. Тэгсэн чинь Цэдэнбал гуайг захидлыг маань үзэж сууснаа, урдаас хараад ,,Үгүй ээ, чамд нэг их дутагдал байнаа,, гэнэ. Урьд намайг ерөөсөө загнаж барьж, надад их томордоггүй байсан болохоор би их өөриймсөг харьцана. Урдаас нь харж инээгээд ,,Яачаав?,, гэсэн чинь Чи юмыг их тойруулж хэлэх юм. Шууд хэ
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Тэр үед чинь Монголын алтны олборлолт жилдээ 400 кг байсан юм. Мөнгө гэхэд чинь Эрдэнэтээс жилдэ 60-аад тонн цагаан мөнгө гарна. Одоо Асгатын орд газраар 60 тонн мөнгө олборлоно гээд манайхан чинь дээр доороо оролцоод л байна. Тэр чинь Эрдэнэтийн зэс дотор зүгээр л гарч байгаашдээ. Би 1991 онд Эрдэнэтийн хэлэлцээрийг өөрчлөхдөө мөнгөнийхөө талыг буцааж авна гэж гэрээндээ хийгээд , манайх 50 хувийн хөрөнгө оруулалттай юм чинь. Харин сүүлд Жасрай гуайн үед мөнгөө авахаа больчихсон юм шиг байна лээ.
      2016 оны 01 сарын 18
    • Зочин
      Урдаас нь харж инээгээд ,,Яачаав?,, гэсэн чинь Чи юмыг их тойруулж хэлэх юм. Шууд хэлж бай гээд өөрөө инээснээ нөгөө захидлын доод талд нь улаан харандаагаар Бид ингэж амьдарж чадахгүй гэж бичээд гарын үсгээ зурчихсан. Тэгээд Чи энийг Брежневт явуул гэсэн юм. Цэдэнбал гуай чинь 1978 оны Энхтайван, социализмын асуудалсэтгүүлийн 2-р дугаарт өгүүлэл бичээд, тэгэхдээ Бид үндэстнийхээ эрх ашгийг эхэлж бодоод, дараа нь олон улсын эрх ашгийн тухай яринаа гэж бичээд тэрнээс хойш ер нь хойдуултайгаа санал зөрж ирсэн хүн л дээ. 1982 онд Батмөнх гуайд хэлж байгаад, нууц захирамж гаргуулаад банкнаас цэвэр алт аваад, тэгээд Эрдэнэтийн баяжмал дээр химийн аргаар зэрэгцүүлсэн анализ хийлгэсэн юм. Тэрнийгээ Их Сургуулийн Минерологийн ухааны доктор Лувсандорж, лаборант нь Байгалмаа гэж 2 хүн хийсэн. Тэгэхэд бол манай Эрдэнэтийн 1 тонн зэсийн баяжмал дотор чинь 1.2-4 грамм алт гардаг. Тэгээд томоор нь бодоход тэр чинь жилдээ 1 тонн гаруй алт л гадагшаа гардаг байсан байх л даа гэж боддог юм. Тэр үед чи
      2016 оны 01 сарын 18
  • j13 (182.160.40.198)
    ИШЛЭЛ3 “Эрдэнэт” үйлдвэрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын хууль дүрэмд нийцүүлэх, шинэчлэх асуудал Монгол Улсын Засгийн газар, монголын оролцогч тал, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын анхааралд байнга байж шийдвэрлэж ирсний жишээ нь 2003 оны долоодугаар сарын 1-нд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм. Хэлэлцээрийн гол ач холбогдол нь үйлдвэрийн дүрмийн сан дахь монголын талын хувь оролцоо болох 51 хувийг бүрдүүлэхэд оросын талаас авсан зээлийг Монгол Улс төлж дууссан байна гэдгийг ОХУ хүлээн зөвшөөрч дүрмийн сангаа баталгаажуулж тус үйлдвэрийг цаашид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон өөрчилсөн явдал юм. Ингэснээр үйлдвэр ямар нэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүй болж улмаар төвлөрсөн болон орон нутгийн төсөвт гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын болон нөөцийн төлбөрүүдийг шинээр төлдөг Монгол Улсын хуулийн этгээд болж ингэснээр манай
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.24.14)
    uh
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j12 (182.160.39.65)
    Дээр нь газ, нүүрс, мод нь гээд бүх гаргадаг юм нь 500 тэрбум доллар лав давнаа! Манайх тийм их биш шүү дээ, 1473сая гээд харьцуулаад үзээрэй! Гэхдээ энэ бүхэн ашиг биш тос гэхэд 100 аар зарлаа гэхэд 12-23 доллар нь олборлолтын өртөг, дээр нь хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардал, цалин, татвар гээд хасаад үлдсэн нь цэвжр ашиг шүү дээ!
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j11 (182.160.39.65)
    ИШЛЭЛ Бүх барилга байгууламжийг барихад 1974 оны гадаад худалдааны үнээр 595 сая рубль, үүний дотор “Эрдэнэт” үйлдвэрийг барихад 252 сая рубль 1.82 орчим тэрбум төгрөг иргэний орон сууц, иргэний зориулалтын барилга байгууламж барихад 95 сая рубль зарцуулахаар төлөвлөж байсан бол нийт 589 сая рубль зарцуулж дээрх барилгуудыг барьж байгуулжээ, Үйлдвэр байгуулагдаж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн эхний 8 жилд экспортын жилийн дундаж орлого 117 сая рубль, ашиг 60 сая рубль болж үйлдвэрийн зориулалт бүхий анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байна...
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j10 (182.160.39.65)
    Эрдэнэтийг 37 жилийн дараа 51 хувиа авсан, оюутолгой 20-30 жилд 51 хувиа авах боломжтой. Төмөр зам 67 жил болоход 51 хувиа аваагүй л байна
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
    • j
      ИШЛЭЛ3 “Эрдэнэт” үйлдвэрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын хууль дүрэмд нийцүүлэх, шинэчлэх асуудал Монгол Улсын Засгийн газар, монголын оролцогч тал, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын анхааралд байнга байж шийдвэрлэж ирсний жишээ нь 2003 оны долоодугаар сарын 1-нд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм. Хэлэлцээрийн гол ач холбогдол нь үйлдвэрийн дүрмийн сан дахь монголын талын хувь оролцоо болох 51 хувийг бүрдүүлэхэд оросын талаас авсан зээлийг Монгол Улс төлж дууссан байна гэдгийг ОХУ хүлээн зөвшөөрч дүрмийн сангаа баталгаажуулж тус үйлдвэрийг цаашид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон өөрчилсөн явдал юм. Ингэснээр үйлдвэр ямар нэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүй болж улмаар төвлөрсөн болон орон нутгийн төсөвт гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын болон нөөцийн төлбөрүүдийг шинээр төлдөг Монгол Улсын хуулийн этгээд болж ингэснээр манай
      2016 оны 01 сарын 18
    • Зочин
      2003 оны долоодугаар сарын 1-нд
      2016 оны 01 сарын 18
    • Зочин
      Эрдэнэтийн эхний ээлж 1978 оны 12-р сард орсон гэвэл 1991 оны хэлэлцээрээр 51 хувь монголын талд очсон,тэгэхээр 13 жил болсон юм.
      2016 оны 01 сарын 18
  • j9 (182.160.39.65)
    589 сая рубль нь одоогийн ханшаар 1 рубль1 доллар гэж бодвол 3.7 тэрбум доллар. Оросууд Зөвлөлтийн үед рублээ доллараас өндрөөр үнэлж байсан гэж үзвэл 5 тэрбум доллар, үүнээс 43 хувь нь үйлдвэртээ зарцуулсан юм байна, энэ 2.15 тэрбум доллар, 2.85 тэрбум нь нөгөө алдартай Эрдэнэт хот нь. Бид 37 жилд 5-6 тэрбум доллараар Эрдэнэт шиг хот босгочих байлгүй дээ. Хот босгосон л гээд байдаг бүх юмаа тооцоод буцаагаад авчихсан л байна шүү дээ.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j8 (182.160.39.65)
    За энэ 595 сая рублийг 11 доллар гэж бодвол 1978 оны 595 сая доллар өнөөгийн дунджаар 3.7 тэрбум ам.доллар болно. Худалдан авах чадвар гэж бид ойлгож байгаа биз дээ? Тэгэхээд хөрөнгө оруулалтаа оросууд 8 жилийн дараа буюу 1974-1982 1982 онд нөхсөн байна. Тэгвэл 1982-2003 он хүртэл 21 жилд цэвэр ашиг олсон байхгүй юу!
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j7 (182.160.39.65)
    8 жилд жилийн дундаж орлого нь 117 сая рубль, жилийн дундаж ашиг нь 60 сая рубль гэж байна. Оросууд хэдийг зарсан билээ? Нийт 589 сая рубль зарцуулсан байна. Бидний ойлгохоор зөвхөн үйлдвэрийн өртөгөө ч тооцох төдийгүй нөгөө сайрхаад байдаг бүх юмаа оруулаад тооцсон байна шүү. Иргэний орон сууц, иргэний зориулалттай барилга байгууламж гээд. Тэгээд 8 жилд 936 сая рублийн орлого олж, 540 сая рублийн ашиг олсноор бүх хөрөнгө оруулалтаа нөхөж дууссан байна ш дээ. 1986-2003 он хүртэл 16 жил татвар, хураамжгүй шахуу цэвэр ашиг хийж, 2003 оноос арай ихийг төлдөг болсон ч ашгаа аваад л явж байна. Нээх их баярлаад талархаад, мөргөж залбираад байх юм уу?
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j6 (182.160.39.65)
    ИШЛЭЛ2 ... 2006 онд Лондонгийн металлын бирж ЛМБ дээр зэсийн үнэ маш өндөр буюу 1 тн катодын зэсийн үнэ дунджаар 6722 ам.доллар байхад “Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ 434.1 тэрбум төгрөг төвлөрүүлж 254.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2003 онтой харьцуулахад даруй 8 дахин буюу 223.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм...
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j5 (182.160.39.65)
    Юу гаргах вэ? Та өөрөө сайн бодоод үз! 2 хөрш маань ч аж үйлдвэрээ дэмжиж, ахиу ажлын байр горьддог, тэд бидний боловсруулсан аж үйлдвэрийг дэмжих үү? Манай ноолуур сайн хөгжсөн байхад голлох худалдан авагч нь орос, хятад биш, барууны орнууд шүү дээ! Гэхдээ ирээдүйд бидний үр хүүхдүүд аж үйлдвэржсэн, бүгдийн мөрөөдөл болсон Монголыг бүтээж мэднэ, даанч тэр болтол одоогийн монголчууд нь амьдарж, эз- аа солонгоруулах ажлаа хийхэд цаг хугацаа, орлого хэрэгтэй болноо!!!
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j4 (182.160.39.65)
    Монголдоо үйлдвэрлэнэ гэнэ, гадагшаа их юм гаргасан, экспортлосон уос хурдан хөгжиж, дундад цалин хурдан өснө. Хойд ах маань худалдаа, транзит тээврийн татвараар хяхна, тийшээ үсрээд 60 сая долларын юм гаргаж байна. Гэтэл муу нэртэй чинт 5 тэрбум долларын юм авж байв. Одоо 3 гаруй болж унасан, үр дүн доллар 1300-2000, цалин өсөөгүй 3 жил, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг.... Оросууд биднийг хятадтай алалцуулах гээд байдаг, аугаа хүчирхэг орос ч манайхыг хэрэлдүүлу байгаад нүүрсээ гаргаад эхэллээ. Орос 4 хамгийн нөөцтэй баялагтайг.тос, газ, нүүрс, мод!!! Бид нэг өрсөлдөгч нь шүү дээ! Хоолоо булаацалдсан өрсөлдөгчид яасан нь хождог вэ???!!!
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j3 (182.160.39.65)
    Гэтэл Монголын зэс 1 тэрбум гаруй, нүүрс үнэ унахаас өмнө бас 1 тэрбум гаруй, бусад бүх түүхий эд энэ алтнаас гадна төмрийн хүдэр, нефть бүгд орно бас ноолуус мах зах бүгд нийлээд л 1 тэрбум гаруй ингээд 5 тэрбум гаруй долларын юм экспортлож байсан. Гэтэл энэ мөнгөнөөс болоод алалцахад ганц хуруу дутуу болжээ. Уул уурхайгаа хаана гэнэ, тэгвэл гадагшаа гаргадаг юм чинь үнийн дүнгээрээ 90 хувь нь байхгүй болно. Яаж амьдрах вэ? Эдийн засаг нэг хүнд 500 орчим болж унасан 1993 оны гүн хямралын хэмжээнд очноо. Соц үед 1987 онд хамгийн дээд үзүүлэлт нь нэн хүнд 1200 доллар байсан, тэх үедээ муугүй л үзүүлэлт, одоо 500 болвол сарын дундаж цалин нь 550 мянгаас 100 мянга, 50 доллар болноо!!!
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j2 (182.160.39.65)
    2003 оноос хойш Эрдэнэт үйлдвэрийн төлдөг татвар, хураамж эрс өссөн. Дээрх жишээн дээр 3 жилийн дараа гэхэд 8 дахин өссөнийг онцолсон байна. Эрдэнэт үйлдвэр 1978-2003 оны хооронд Монгол улсад татвар, хураамж хэлбэрээр хир хэмжээний татвар төлж ирэв? Үүнийг тодруулах хэрэгтэй. Миний бодоход энэ хугацаанд нийтдээ 100-200 орчим сая долларын нь л татвар хураамж нийт дүнгээрээ төлсөн болов уу, өнөөгийн ханшаар шүү 25 жилд шүү дээ, дээр нь үнэ тооцох аргачлал, зэсийн баяжмал дахь үнэт түүхий эдүүдийг тооцдоггүй байсан зэргийг бодвол үндсэндээ татваргүй 25 жил явсан гэж хэлж болно.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • j1 (182.160.39.65)
    ТТ, ТӨМӨР замыг гацаагаагүй байсан бол 2017-2018 он гэхэд нэг хүнд 8000 доллараас давж, жирийн энгийн хүн 700 доллар, 1,4 сая цалин авж болохоор байв! Уул уурхайг бүгд мэддэг болсноор 2012 онд л 3800-д хүрсэн байсан одоо 4300 гээд өссөнгүй, үр дүнд нь цалин, татвар бүгд өсөөгүй, одоо ойрын 8 жилдээ энэ хэмжээнд хүрэхүү, бүү мэд! Түүхий эд өсдөг, буурдаг, өссөн үед нь овоог зараад хуримтлал үүсгэсэн бол эз ингэж унах байсан уу? Үгүй шүү!!!
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • jambaa8 (182.160.39.65)
    Эгийн усан станц бол ерөөсөө болохгүй шүү, байгал нуур сүйрнэ. Харин сайхан Буриадад барьчвал байгал нуур сүйрэхгүй, тэгээд яахав тэндээс л тог цахилгаанаа аваад байна биз, ямар авж өгж сураагүй ах дүүс байгаа биш, тийм биз дээ?
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Ёстой зөв,Эгийн станц гэдэг нь Хантайннурууны ой модыг сүйтгэхээс гадна их хэмжээний ой,бэлчээрийн талбайг усан сан нэрийдлээр устгана.Цул хятадууд манай ганц сайхан байлийг сүйтгээд л буцна.Тэгээд Эгийн гол иаиарч,Сэлэнгэ мөрөн маань гол болно.Ирээдүйд цэнгэг усны нэг том эх үүсвэр устан үгүй болох юм...
      2016 оны 01 сарын 18
  • jambaa7 (182.160.39.65)
    Ер нь нэг нууц задалахад Монгол улс дэлхийн үйлдвэрлэлийн төв болж болох юм байгааш дээ. Бүгдийг л хийнэ гэж үзнэ шүү, гаднаас юу ч аваад хэрэггүй. Гоё биз дээ, өглөө болгон үйлдвэрийн яндангууд дуугараал, хүн болгон ажилтай, зорилго тэмүүлэлтэй болно.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • jambaa6 (182.160.39.65)
    За за, ганц 100 татчих. Битгий сэтгэлээр уна. Тэгэхээр ийм байна. Монгол хүн бол аугаа, тэнгэр заяат, хөх толботой, маш ухаантай ш дээ, хэл мэлийг бол үнэхээр аймаар сайн сурна. Ямар ч нөхцөлд дасан зохицно. Стандарт бус сэтгэлгээтэй, 2 2=5 гэнэ шүү дээ. Ер нь нарийн шинжлэх ухаанаас илүү урлаг уран сайхан, дуу бүжиг, сантехникийн хоолойгоор хөгжим хийх ч байдиймуу? Түүх судал, түүгээрээ бахарх! Тэнгэр заяатай хүн шүү дээ, хамаагүй юм хийв, хар бор ажил, бохир заваан юмнаас хол байх хэрэгтэй. За төлөө! Ах дүүгийн найрамдал мандтугай!
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • jambaa5 (182.160.39.65)
    Төмөр зам барьвал орос царигтай зүгээр, нэг барьсных хойшоогоо сайхан сунайтал нь тавиад оросын Владивостокоор шууд Япон, Солонгос руу нүүрсээ гаргачиж болно, за тэнд бол ханшийг 3-5 дахин нугалаад өгчнөө, энэ их ашигтай наймаа шүү, Монголчуудад!
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • jambaa4 (182.160.39.65)
    За мал хариулж өсгөж болноо. Малчин бол болно. Тариа ногоо тариад, хөөрхөн под хийгээд байж болно ш дээ.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • jambaa3 (182.160.39.65)
    Занар бол жинхэнэ аюул шүү дээ, гүний усгүй, тэгээд тэр хортой гүнийхээ уснаас хордоод үхээд дуусна, байгал бол шууд цөлжинө. Уран, шар нунтаг бол ерөөсөө Чернобылийн станц шүү дээ. Нефтийн үйлдвэр дэмий дээ, за яахав бүр хүсээд байгаан бол үндсэн ордоосоо хол, хойд хилдээ ойр байгуулаад оросоос түүхий нефть авнаа гэвэл бас ярьж болно л доо.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
    • Зочин
      АНУ-д занар байгаль болон иргэдийн гүний усыг яаж баллаж байгааг нэг харах хэрэгтэй,тэгээд л бүгд ойлгоно,хамгийн хэрэггүй зүйл.
      2016 оны 01 сарын 18
  • jambaa2 (182.160.39.65)
    Атомын станц бол мөрөөдөл, сахилга хариуулагагүй Монголчууд дэлбэлээд хаячина. Метро бол худлаа, алдагдалдалтай, томдсон асуудал. Усан цахилгаан станц бол болохгүй Оросын Байгал нуурыг бохирдуулна
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • jambaa1 (182.160.39.65)
    Чухам юу тохиромжтойг үнэндээ сайн ойлгохгүй юм. За алт бол хар мөртэй, газрын гагнаасыг тасдана, гол мөрөн гээд бохирдуулахгүй юм ерөөсөө байхгүй. Нүүрс бол болохгүй ээ, ирээдүйдээ жоорлоно. Уран бол аймшиг ш дээ, цул цацраг, хүн мал үхэр тугал бүгд үхнэ, хордоно.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.195.16)
    Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуун гуан айлдсаныг сийрүүлбээс Монгол бол, дэлхийн зүрхэн нутаг, лугших зүрх, Евро-азийн амин сүнс, дэлхийн дотоод эрчим хүчний гадагшлах гурван том амсартай юм шүү. Гацуурт гэж нэрлээд байгаа догшин нэр –Ноён хайрхан-ыг бол үеийн үед үүрд мөнхөд хайрлаж, хамгаалж ирснийг эх оронч сэтгэл зүйтэй, олон хутагт хувилгаад хамгаалж ирсэн бөгөөд одоо цагт эх оронч сэтгэлээ гээгээгүй Улсын хурлын гишүүд байгааг тод томруун харлаа. Өвөг дээдэс маань эх нутаг элгэн садангаа үүр мөнхөд хайрла, хамгаал гэсэн биш билүү. Эзэн Чингис хааны ЕСӨН САНУУЛГА, байгаль хамгаалах ИХ ЗАСАГ зэргийг МОНГОЛ ХҮН бүр хэрэгжүүлэх цаг иржээ. Бид биеээ дайсагнах, далд муу санаагаар хорлох, хүсэл тачаал, шунал, атаа хорслоо үл умартан СЭТГЭЛ БИЕЭ үл огоорон атгасан гар шиг нэгдсэн цагт МОНГОЛ ОРОН мандан бадрах болно.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    7 цаг 50 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК