Өнөөдөр Сүхбаатарын гудамж буюу их тойруу чиглэлийн хоёр талын зорчих хэсгийн замыг хааж засвар хийхээр болжээ. Энэ ажлыг 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж. 2012 онд шинэ бүтээн байгуулалт зам засварын ажлын 10 гэрээ хийгджээ. Их тойруугийн зам засварын ажлыг "Наранбулаг" ХХК нь хийж гүйцэтгэхээр болсон байна. Мөн 3,4-р хорооллын орчимд зам засварын ажил хийгдэж байгаа бөгөөд Улсын баяр наадмын өмнө дуусгах гэнэ.

Д.Ундрах 24tsag.mn