АНУ-ын Калифорни мужийн "Веасһ Воуs" хамтлаг "Billboard 200"

АНУ-ын Калифорни мужийн "Веасһ Воуs" хамтлаг "Billboard 200" чартад эхний арван байранд бичигдсэн хугацааныхаа нийлбэрээр дэлхийн алдарт "Beatles" хамтлагийн тогтоогоод байсан дээд амжилтыг эвджээ. "Beach Boys" хамтлагийн гаргасан шинэ цомог хит парадын гуравдугаар байрт бичигдсэнээр тус хамтлаг энэ чартад 49 жил, нэг долоо хоногийн хугацаанд багтаж байгаа аж.
Домогт “Beatles” хамтлаг "Billboard"-ын эхний аравт 47 жил, 7 сар, гурван долоо хоног гэсэн амжилтаараа тэргүүлж байсан юм. Хамгийн анх Ливерпуль хотын алдарт дөрвөл жагсаалтын эхний аравт 1964 оны өвөл бичигдэж эхэлсэн бөгөөд 2011 оны аравдугаар сард хүртэл багтсан юм. Харин "Веасһ Воуs" хамтлаг энэ чартад 1963 оны зун орсон бөгөөд 2012 оны зургадугаар сарын 5-ны өдөр дахин эхний аравт оржээ.
Д.Ундрах 24tsag.mn