Энэ сарын 7-нд “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс дарга нар анхан шатны шүүхээс ял сонссон. Тэднийг ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 274.2, 294.2-т зааснаар буруутгаж, 2.6-3.6 жилийн ял оноосон юм.

Энэ сарын 7-нд “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс дарга нар анхан шатны шүүхээс ял сонссон. Тэднийг ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 274.2, 294.2-т зааснаар буруутгаж, 2.6-3.6 жилийн ял оноосон юм. Шүүхийн тогтоол танилцуулсанаас арав хоногийн дотор багтааж, шүүхийн тогтоолыг бичгээр өгөх ёстой. Хэрвээ тэд ялын тогтоолоо бичгээр авбал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаа аж. Гэвч өнөөдрийг хүртэл тэдний ялын тогтоол ирээгүй байгаа юм. Мөн Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нар эмнэлэгт хүргэгдээд буй. Энэ бүх асуудалтай холбогдуулан цагдаагийн ар гэрийнхэн мэдээлэл хийхээр болжээ. Хурал Улс төр мэдээллийн төвд 15.00 цагаас болно.
Б.Чимэг