
Тэрээр шоунд оролцох үедээ хөл нүцгэн тайзан дээр гарч ирсэн бөгөөд өөрийгөө зураач хэмээн танилцуулжээ. Дуангжай Жансуной удалгүй гартаа бийр бариад хүний биеийн хэлбэртэй дүрсийг шар өнгөөр зурсан аж. Удалгүй
үзэгчидрүү нуруугаа харуулж зогсоод цээжээ нүцэглэн өөрийн биерүү будаг цацсан байна. Ингээд өөрийн цээжин биеийг бийр болгож тэрхүү дүрсээ будаж сонихруулжээ. Тэмцээн дуусахад шүүгчдийн үнэлгээ зөрөлцөж шүүх бүрэлдэхүүнд сууж байгаа Тайландын нэрт жүжигчин эмэгтэй түүнийг тус улсын нийгэмд байж болохгүй хил хязгаарыг давсан хэмээн шүүмжилээ.



Д.Ундрах 24tsag.mn