Дуучин Уитни Хьюстоны хуучин нөхөр реппер Бобби Браун өчигдөр Хавай арал дээр хуримаа хийлээ. Тэрбээр 2010 онд сүй тавьсан Алисиа Этэриж гэдэг менежер эмэгтэйтэй гэрлэсэн байна. Тэд Кассиус гэдэг гурван настай хүүтэй бөгөөд хүмүүсийн анхааралд бага өртөхийн тулд хуримдаа цөөн хүн урьжээ. Учир нь 2007 онд Бобби Браунаас салсан дуучин Уитни Хьюстоны үхэлд цөөнгүй хүн түүнийг буруутгадаг. Тэгээд ч У.Хьюстоныг оршуулах ёслол болоод удаагүй байхад хуримаа хийж байгаа нь ёс зүйгүй хэрэг гэж шүүмжилж байгаа юм. У.Хьюстон, Бобби Браун нарын охин Бобби Кристина өчигдөр аавынхаа хуримд ирээгүй байна.
Реппер Бобби Браун гурван настай Кассиус, Бобби Кристнагаас гадна гурван хүүхэдтэй юм.
Т.Гэрэл


















































