Болгарын нийслэл Софиа хотын Үндэсний Түүхийн музейд 700 жилийн өмнө нас барсан хүмүүсийн шарилыг тавьжээ. Археологичид шарилыг анх олоход цээж хэсэг, гэдсэнд нь төмөр саваа зоосон байсан гэнэ. Эрдэмтэд, мухар сүсэгтэй хүмүүс үүнийг “цус сорогчдын цогцос” хэмээн таамаглаж байна. Учир нь эртний домогт цус сорогчдыг устгахын тулд зүрхэнд нь төмөр саваагаар хатгаж, дахин амь орохоос сэргийлдэг талаар дурдсан байдаг байна. Мөн цус сорогчид эхэндээ амьтны цусаар хооллож байгаад дараа нь хүний амь хороож, цусыг нь сордог гэдэг. Тус улсын Үндэсний Түүхийн музейн захирал Божидар Димитров “Энэхүү эртний хүмүүсийн хачирхалтай шарилыг өнгөрсөн сард Хар тэнгисийн ойролцоо Созопол тосгоноос олсон” гэжээ.








М.Уянга