УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байгаа. Нэр дэвшигч бүр л “Дархан нутгийн хүү”, “Дархан миний төрөлх хот”, “Би Дарханы бүтээгдэхүүн” гэх мэтээр тойрогтойгоо өөрсдийгөө холбох гэж хэрэндээ “зовж” байна. Эдгээр хүмүүс Дархан нутгийн хөгжилд тэр хэмжээгээр холбогдсон уу гэдэгт иргэд сонгогчид нь хариулт өгчээ. Сонгууль болохоор л гэнэтхэн гарч ирдэг тэднийг дарханчууд анхаарахыг хүссэнгүй.

Харин 2008 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүн болсон, тэр цагаас хойш Дархан-Улаанбаатарын хооронд бараг жим гаргасан, дарханчуудынхаа дунд амьдарч яваа Д.Хаянхярваад Дархан нутгийнхан ам сайтай байна. Энгийн мэргэжилтнээс аймгийн дарга хүртэл ажил амьдралынхаа 27 жилийг Дархан хотод өнгөрүүлсэн МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярвааг дарханчууд УИХ-ын гишүүн, Сангийн сайд гэж дуудахаасаа илүү “Манай Хаян дарга” гэж дуудах нь олонтаа.
Дархан хотыг камержуулсан, аймгийн бүх орон сууцны дээврийн засвар болон шинэ хуучин Дарханы үерийн даланг хийлгэсэн, амралт чөлөөт цагийн “Миний Монгол”, “Морин хуур” цогцолбор, Бурхант толгой болон Монголдоо ганц дүүжин гүүрийг дарханчуудын хамтаар байгуулсан гээд Хаян даргаар тамгалах олон ажил Дарханд бий гэнэ. Тийм учраас дарханчуудын хүсэл сэтгэлийг мэдэрч ажиллаж чаддаг Д.Хаянхярвааг дахин сонгох гэнэ.