Францын Канн хотноо энэ сарын 17-ноос 23-ны өдрийг хүртэл 59 дэх
удаагийн Дэлхийн Рекламны фестиваль буюу “Cannes Lions” наадам болох юм.

Францын Канн хотноо энэ сарын 17-ноос 23-ны өдрийг хүртэл 59 дэх удаагийн Дэлхийн Рекламны фестиваль буюу “Cannes Lions” наадам болох юм. Жил бүр зохиогддог энэхүү наадмаас реклам сурталчилгааны чиг хандлага чухам хаашаа явж байгааг харж болдог. Энэ жилийн наадамд 34301 хүн оролцох мэдүүлэг өгснөөрөө онцлог юм. Урд өмнө нь хэзээ ч ийм олон оролцогч бүтргүүлж байгаагүй гэнэ. “Film”, “Film Craft”, “Branded Content & Entertainment”, “Titanium and Integrated Lions” зэрэг 15 төрлөөр акулуудаа шалгаруулах юм байна. Рекламны мангасууд тодроход хэдхэн хоног үлдээд байна.