“Феррари” парад Гиннесийн амжилт тогтооно

Авто машин бүтээгч “Феррари” компани нэгэн өвөрмөц санааг бодож олжээ. 9 дүгээр сарын 15-16 ны өдрийн хооронд Их Британийн Сильверстоун автодром дээр 1000 ферраригийн парад болох гэнэ. Одоогоор феррари машины 600 эзэд нэрээ бичүүлээд байгаа юм байна. Үргэлж шинэ, солиотой санааг бодож олдог тэд 1962 онд үйлдвэрлэгдсэн “Ferrari GTO” загварын машиныг дуудлага худалдаагаар 35 сая ам доллараар зарж байсан. Энэ удаагийн ээлжит санаа Геннисын амжилт тогтоох парад юм.