Монголын “Боргио Кап” хөлбөмбөгийн цомын тэмцээн энэ сарын 25-нд эхлэхээр боллоо.

Монголын “Боргио Кап” хөлбөмбөгийн цомын тэмцээн энэ сарын 25-нд эхлэхээр боллоо. Энэхүү тэмцээн X хорооллын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн талбайд болох юм. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбай засвартай байгаа учир тус сургуулийн талбайг сонгож нэг баг есөн хүний бүрэлдэхүүнтэй тоглохоор болсон. Маргааш тус тэмцээний гарааны сугалаа хөлбөмбөгийн холбооны байранд болно. “Боргио Кап”-т түрүүлсэн баг Азийн хөлбөмбөгийн холбооны “Presiden`s Cup”-т оролцох эрхийн бичигтэй болох юм. Түүнчлэн түрүүлсэн багийг гурван сая төгрөгөөр урамшуулах аж.
Д.Ундрах 24tsag.mn