
Хүмүүс ариун цэврийн өрөөнд байхдаа сонин, сэтгүүл уншиж, гар утсаараа
оролдох тохиолдол цөөнгүй учраас энэ байдлыг ашиглан ариун цэврийн
цаасан дээр ном хэвлүүлсэн байна. Японы зохиолч Койжи Сузуки “Бөгж”
хэмээх киноныхоо зохиолын англи хэл дээр орчуулсан хувилбарыг ийнхүү
ариун цэврийн цаасан дээр хэвлэжээ. 2009 онд тэрээр “The Drop” зохиолоо
мөн ариун цэврийн цаасан дээр хэвлүүлж байжээ. Тухайн үед 300 мянган
ширхэгийг хэвлүүлсэн бөгөөд гурван сарын дотор борлуулагдсан байна.
Түүнчлэн, маргааш тэрээр зохиолынхоо англи хэл дээрх хувилбараа 7.88
ам.доллараар худалдаалж эхлэх гэнэ. Энэхүү зохиолыг “Хаяаши папер”
компани хэвлэн гүйцэтгэсэн байна.
Тэрбээр Японы хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Энэ бол этгээд гаж үйл
явдал биш. Хүмүүсийн сонирхол ариун цэврийн өрөөнд байхдаа илүү
төвлөрдөг юм шиг надад санагддаг. Магадгүй олон зүйлд сатаарахгүйгээр
хязгаарлагдмал орчинд ном унших нь тэдний хувьд цагаа зугаатай
өнгөрүүлэх боломжийг олгодог. Мэдээж хажуугаар нь хүндээр бие засна шүү
дээ” гэжээ.
Д.Ундрах 24tsag.mn