“Евро-2012”-ын хагас шигшээд Португалчууд шалгарлаа

Өнгөрсөн шөнө "Варшавын Үндэсний Цэнгэлдэх Хүрээлэн"-д Европын аварга шалгаруулах "Евро 2012" тэмцээний хасагдах шатны эхний тоглолт явагдлаа. Чехийн шигшээ баг А хэсгийг зургаан оноотойгоор тэргүүлэн гарч ирсэн ба B хэсгээс мөн адил оноогоор хоёрдугаар байраар шалгарсан Португалын шигшээ багтай учраа тааран тоглосон. Энэхүү тоглолтонд Чехийн шигшээ 4-2-3-1 гэсэн тактикаар тоглосон бол өрсөлдөгч Португалын шигшээ баг 4-3-3 гэсэн тактик хэрэгжүүлсэн юм. Португалчууд өрсөлдөгчөөсөө илүү гоолын боломжуудыг өөрсөддөө гаргаж чадсанаар тоглолтын 79 дэх минутанд Криштиано Роналду багтаа тэргүүллийг авчирсан. Энэ тоглолтонд дахин гоол оролгүй байсаар Португалчууд Чехийн шигшээг буулган авч "Евро 2012" - ын хагас шигшээд шалгарсан эхний баг боллоо. Тэд хагас шигшээд Испани Францын шигшээ багуудын хожсонтой нь тоглох юм байна. Мөн багийн ахлагч Криштиано Роналду 3 гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтын тэргүүнд Германы Марио Гомезийн хамтаар бичигдэж эхэллээ.
Д.Ундрах 24tsag.mn