Төв аймгийн заамар сумын нутгаас орон нутгийн цагдаа нар хууль бусаар гар аргаар алт олборлож байсан иргэдийг албадан тараалаа.

Төв аймгийн заамар сумын нутгаас орон нутгийн цагдаа нар хууль бусаар гар аргаар алт олборлож байсан иргэдийг албадан тараалаа. Гар аргаар алт олборлогчид Заамар сумын Өл, Цагаан чулуут, Их алт нэртэй газруудад урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор алт олборлож эхлээд байжээ. Цагдаа нар дээрх гурван газраас одоогийн байдлаар 300 орчим “ нинжа”-г албадан тараасан ч буцаж ирэх нь их байгаа аж. Тэд Заамар сумын нутагт “Алтан Дорнод”, “Зэрэгцээ”, “Их алт”, “Мон полимент”, “Мон дулаан”, “Шижир алт” зэрэг зургаан компаниудын эзэмшлийн талбайд малтлага хийж, хамгаалагчидтай зодолдох, архидан согтуурах зэрэг нь сүүлийн үед ихэссэн. Иймээс Дотоодын цэргийн 805 дугаар анги, Нийгмийн хэв журам хамгаалах газрын 20 албан хаагч, таван хамгаалалтын алба анхаарлаа өндөржүүлж эхэлсэн байна.
Ц.Болор
Сэтгэгдэл (3)