Урьд шөнө УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшигч Л.Жамбалжав, Х.Амарсайхан нарын босгосон сурталчилгааны 28 самбарыг унагаж, тэдний хөрөг зургийн “нүд”-ийг сохлон, чихийг нь огтлон нүүр царайг нь хүн үзэж харахын аргагүй болгож орхижээ.

Урьд шөнө УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшигч Л.Жамбалжав, Х.Амарсайхан нарын босгосон сурталчилгааны 28 самбарыг унагаж, тэдний хөрөг зургийн “нүд”-ийг сохлон, чихийг нь огтлон нүүр царайг нь хүн үзэж харахын аргагүй болгож орхижээ. Үүнийг өрсөлдөгч аль нэгэн улстөрийн хүчин санаатайгаар зохион байгуулсан гэж МАХН-аас үзэж байгаа аж. Тиймээс Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, шалгуулж эхэлсэн байна.
Б.Золбоо