зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын намын тарааж буй 330 мянган төгрөгийг илчилсэн Д.Батжаргалын захиа

2012-6-22
0
ЖИРГЭХ
Ардын намын тарааж буй 330 мянган төгрөгийг илчилсэн   Д.Батжаргалын  захиа
    “Ид сааль сүүний цагаар саалиа орхиод үхчихдэг хүнийг ямар эхнэр гэдэг юм”  гээд эр нөхөр нь уйлаад сууж байсан тухай амнаас ам дамжин яригддаг даа. Яагаад энэ тухай дурсаад байна вэ гэхээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга манайдаа л нэг номер шахуу эдийн засагч хэмээн тодорхойлогддог Д.Батжаргал гэнэт өргөдлөө өгч халагдахаар болжээ.  Түүний орны хүнийг авахаар  сонгон шалгаруулалт ч зарласан аж.
Тэр нөхөр эрх баригч МАН-ын дарга нарын дарамтыг тэсээгүй тул ёстой л сааль сүүний цагаар үхнэ гэгчээр ажлаа өгөхөөр шийджээ.  Өчигдөрхөн тэрээр Сангийн яамныхаа хамт олонтой салах ёс гүйцэтгэн хэдэн хуудас захидал илгээсэн тухай ч мэдээлэл тархав.  Тэрээр энэ яамандаа, төрийн албандаа 17 жил хүчин зүтгэсэн жинхэнэ төрийн хүн. Тиймээс ийнхүү хамгийн эгзэгтэй ээдрээтэй үед албан тушаалаа өгөх болсон шалтгаанаа өөрөө тайлбарлах ёстой гэсэн үүргээ ухамсарлан захидал бичсэн бололтой.
  Түүний бичсэн захидлаас төрийн албаны дарамт шахалт нэвт мэдрэгдэж, чин шударгаар ажиллах боломжгүй гэдгийг баталгаажуулж байгаа юм.
Хөгжлийн банк өөрийнхөө үүргийн дагуу Засгийн газрын тогтоолоор төмөр замын суурь дэд бүтцийг эзэмших эрхтэй Эрдэнэс Таван толгой компанид 399 тэрбум төгрөг зээлдүүлэх дааргавар авчээ. Гэвч Хөгжлийн банкны ТУЗ үүргийнхээ дагуу зээл гаргахаас өмнө энэ бүхнийг судалж эхэлсэн байна. Саяхны мэдээгээр шинэ төмөр замыг барих ажлыг  хувийн компаниудад Концессын гэрээгээр даалгасан байсан. 24 жилийн дараа улс төмөр замаа эзэмших эрхтэй байгуулсан концессын гэрээ байгуулснаар “Энержи Ресурс”,  “Дорнын төмөр зам”, “Монголиантранс Лайн” компаниуд ажлаа эхэлснээ албан ёсоор зарласан. Гэвч үүнд “Эрдэнэс Таван толгой” ямар  үүрэг оролцоотой байх нь өнөөг хэр нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс мөнгө өгөх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан бололтой.
  Эрдэнэс таван толгой компани нь Төсвийн хуулийнхаа дагуу Хүний хөгжил санд энэ жилдээ 312 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Гэвч өнөөг хүртэл ажил нь тодорхой болоогүй хувьцаагаа гадны зах зээлд гаргаагүй байгаа зэргээс төвлөрүүлэх мөнгөн дүндээ хүрч чадахгүй байгааг хүн бүр мэднэ. Гадны банкуудаас хамтран ажиллахыг хүссэн ч Хүний хөгжил санд мөнгө шилжүүлнэ гэхээр дуртай толгой дохих нь олдохгүй байгаа гэнэ. Иймээс ацан шалаан орсон Эрдэнэс Таван толгой  Хөгжлийн банкнаас 250 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ 10-аад хоногийн өмнө илгээсэн аж.  Хөгжлийн банкны зүгээс зээл хүсэгчийн материал бүрэн бус, энэ мөнгийг хэрхэн юунд зарцуулах тодорхой биш байна гэсэн шалтгаанаар буцаасан гэнэ. Түүгээр зогсохгүй энэ мөнгийг өгөхгүй гэдгээ албан ёсоор хэлснийхээ төлөө Д.Батжаргал ажлаасаа халагдах өргөдлөө өгөх шаардлагатай болсон аж.
  
  Ямар ч байсан Монголын Хөгжлийн банк ирээдүй рүүгээ чиглэсэн томоохон төслүүдээ санхүүжүүлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлан гадныханд ойлгуулж ятгаж явсаар олж ирсэн 600-гаад сая ам.доллараа өгөхгүй, бэлэн мөнгө болгон тараалгахгүй гэсэндээ нэлээн гүрийж. Д.Батжаргал ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа цагт өдрийн 98 мянган ам.долларын хүүтэй ч мөнгө авдартаа л хадгалагдаж байсан аж. Тэгвэл Д.Батжаргал өргөдлөө өгсөн үетэй давхцаад ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох сая төгрөгийн үлдэгдэл 670 мянган төгрөгийн 330 мянгыг нь олгох болсныг хэн хэрхэн тайлбарлах вэ.
    Хэдийгээр дээрх мэдээлэл нь одоогоор яг батлагдсан үнэн биш ч үгүй ээ гээд үгүйсгэх боломжгүй зүйл гэдэг нь тодорхой байна. Эрдэнэс Таван толгой компани Хөгжлийн банкнаас зээл хүссэн нь үнэн. Гэхдээ хүссэн мөнгөөрөө юу хийх ямар бүтээн байгуулалтыг нь дэмжих нь огт тодорхойгүй хэвээр байгаа юм. Сонгууль гэсэн үгээр халхавч хийгээд өнөөдөр Сангийн яам болоод Хөгжлийн банк, Эрдэнэс таван толгойг  төлөөлөөд хэвлэлд мэдээлэл өгөх хүн алга. Яагаад гэвэл санал хураахад зургаахан хоног үлджээ.
 Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Батжаргал ямар ч байсан хамт олондоо хандаж захидал бичсэн бололтой.
Ардчилал 2012,06,21

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    2 цаг 27 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    13 цаг 59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 9 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    14 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    15 цаг 0 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    15 цаг 15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 22 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    15 цаг 51 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК