Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 33 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 33 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хүнийг алах хоёр, бусдын биед гэмтэл учруулах зургаа, хүчиндэх нэг, хулгайлах дөрөв, булаах нэг, танхайрах зургаа гарсан байна. Мөн зам тээврийн ослоор 27 бүртгэгдэж, 12 хүн гэмтжээ. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 245 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Б.Золбоо