Гадаадад байгаа монгол иргэдийн саналын хуудас бүхий битүүлжилсэн савыг өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.

Гадаадад байгаа монгол иргэдийн саналын хуудас бүхий битүүлжилсэн савыг өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн. Гадаадад санал өгсөн иргэдийн саналын хуудсыг хот тус бүрээр нь тоолж, гадаадад байгаа Монгол иргэдийн санал өгөхөд хэрэглэсэн бал, цаас болон бусад зүйлсийг ч мөн хүлээж авсан юм. УИХ-ын 2012 оны ээлжит сон-гуульд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд анх удаа саналаа өгөх эрхтэй болсон. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 39 улсад сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулжээ. Санал хураалтад нийт 2779 сонгогч хамрагдсан байна. Саналын хуудсыг СЕХ-нд битүүмжлэлтэйгээр нууцлан, хадгалах аж. Саналын хуудсыг ирэх пүрэв гаригт болох УИХ-ын сонгуулийн өдөр буюу зургадугаар сарын 28-ны 20.00 цагт тоолж эхэлнэ. Гадаад дахь иргэдийн саналыг тоолохоор хурдан уншигч гурван ширхэг машин авчирсан байна.
Б.Золбоо