зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн банк нүүрээ барж, “Эрдэнэс Тавантолгой” модоо барьжээ

2012-6-22
0
ЖИРГЭХ
Хөгжлийн банк нүүрээ барж, “Эрдэнэс Тавантолгой” модоо барьжээ
   Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийнхөө үлдэгдлийг хэрхэн өгөхөө хэлэлцжээ. Тэгээд үлдсэн 670 мянгынхаа талыг нь өчигдрөөс эхлэн олгохоор болсон хэмээн мэдэгдэв. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө босгосон хэмээв.
    Уг нь Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулийн дагуу уг нь энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компани 312 тэрбум төгрөгийн татварын урьдчилгаа төлбөрийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлэх ёстой. Энэ мөнгөөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөгийг өгөх байлаа. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой”-д мөнгө олдсонгүй учир ийн “Эрдэнэт”-ээс “татвар” хурааж л дээ. Тэгвэл Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой”-нхон хэрхэн хөглөж байсныг цухасхан сонирхуулъя. Тус компанийнхан иргэдэд өгөх эрх баригчдын амалсан мөнгийг олохын тулд гаднын хөрөнгө оруулалтын томоохон банкуудад хандсаны нэг нь “Standart Chartered”.
  Энэ банк нь Монголын “Эрдэнэс Тавантолгой”-д мөнгө олгохыг зөвшөөрсөн ганц нэгхэн хөрөнгө оруулагчийн нэг байжээ. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг бол эрх баригчдын амлалтаа санхүүжүүлэх гол эх үүсвэр гэдгийг эрх биш мэдэж байсан болохоор хатуу нөхцөл шаардсан байна. Зээлсэн мөнгөө Монголд оруулж ирэхгүй байх, улмаар зөвхөн гадаад төлбөр хийх нөхцөлтэйгөөр л зээл олгоно гэдгээ “Standart Chartered”-ынхан мэдэгдсэн юм байна. Томхон хөрөнгө оруулалтын банк Тавантолгойг гол мэдэж байгаа Монголын төрийн өмчит компанид ийн хатуурхсан нь мэдээж учиртай. Хятадын төрийн өмчит “Чалко”-гоос нүүрсний урьдчилгаанд авсан мөнгөө халамжид зараад дууссан нь гадаад зах зээл дээрх Монголын төр, түүний мэдлийн компанийнн нэр хүндийг ингэж унагасан хэрэг шүү дээ. Тэгвэл олон юм давж байж байгуулсан Хөгжлийн банкны нэр хүнд ч олон улсын тавцанд унах аюулд мөн л өртөөд байгаа ажээ. Мөнөөх л халамж, мөнөөх л “Эрдэнэс Тавантолгой”-гоос болоод.

   Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш гаднын хөрөнгө оруулагчдаас 600 сая ам.долларын зээлийг олж ирсэн. Хоногт 90 мянган долларын хүү төлж байгаа гэгддэг энэхүү мөнгө нь одоогоор Монголбанкинд байх ёстой. Ёстой гэж тодотгохын учир нь энэ мөнгөнөөс эрх баригчид хусчихсан ч байж  болох талтай. Уг нь бол Хөгжлийн банкны мөнгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль тогтоолын дагуу зөвхөн бодит салбар, суурь дэд бүтцийг барьж байгуулахад л зарцуулах ёстой. Энэ дагуу ч Засгийн газар тогтоол гарган “Эрдэнэс Тавантолгой” компанийг төмөр замын суурь бүтцийг эзэмших эрхтэй болгоод түүнд 399 тэрбум төгрөг зээлдүүлэхийг  Хөгжлийн банкинд даалгаад байв. Энэ хүртэл бүх юм ном дүрмийн дагуу явж байжээ гэсэн үг шүү дээ. Харин яг санхүүжилт хийгдэх гэтэл бодит байдал арай өөр байсан болохоор Хөгжлийн банкныхан “Эрдэнэс Тавантолгой” руу мөнгөө шилжүүлэх гэж яараагүй ажээ.
   Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан 250 тэрбумын зээл авах хүсэлтээ Хөгжлийн банкинд ирүүлсэн юм байна. Энд тодруулахад Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоход дутагдаж байгаа санхүүжилт нь мөн л 250 тэрбум. Сонгууль дөхсөн энэ үед Хөгжлийн банкнаас хүссэн зээлийн хэмжээ, Хүний хөгжил санд дутагдаж байгаа хөрөнгө хоёр давхцаж байгаа нь сэжиг төрүүлэм биш гэж үү. Ийм байхад энэ мөнгөөр төмөр замыг санхүүжүүлнэ гэж хэн иигэх юм бэ. Тэгээд ч энэ мөнгийг нь Хөгжлийн банкнаас гаргаад, түүгээр нь төмөр зам биш халамжийн амлалтаа санхүүжүүлчихвэл эргээд энэ банкинд итгэл хүлээлгэх гаднынхан олдохгүй биз дээ. Ингээд л Хөгжлийн банкныхан зээл өгөхөөс татгалзсан юм байна. Ингээд л эрх баригчид “”Эрдэнэт рүү гараа дүрсэн юм байна. Гадаад зах зээлд нэр хүндээ баран байж Засгийн газрын уржигдрын хуралдаанаасаа ийм шийдвэр гаргасан юм байна.
Үндэсний шуудан сонин 2012,06,21
С.Ононтуул
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    2 цаг 20 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    13 цаг 52 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    14 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    14 цаг 53 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    15 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 16 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    15 цаг 44 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК