Тайваний агаарын тээврийн компани, Японы тоглоом үйлдвэрлэгч компанитай хамтран хүүхэлдэйн киноны баатар Хэлло Киттигийн зураг, эд зүйлээр гуван онгоцоо чимэглэсэн байна. Энэ нь тайваньчуудын хувьд Японы комикс бүтээдэг "Санрио" компанитай хамтран ажиллаж буй хоёр дахь том төсөл аж.
Анх 2005 онд Хелло Киттигээр онгоцоо чимэх төсөл хэрэгжүүлж байсан ч 2009 онд цуцалсан юм байна.
“Шидэт урсгал”, “Олон улсын урсгал”, “Алимны урсгал” гэсэн гурван өөр "Китигийн онгоц"-ууд бэлэн болсон бөгөөд Хятад, Хонгконг, Токио, Сөүл хотууд руу зорчиж болох гэнэ. Мөн аялалын туршид хэрэглэх аяга, хөзөр, дэр зэргийг ч Киттигээр чимсэн байна.