“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нар өнөөдрийг хүртэл ялыг тогтоолоо аваагүй байна.

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нар өнөөдрийг хүртэл ялыг тогтоолоо аваагүй байна. Энэ сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд 2.6-3.6 жилийн хорих ял ногдуулсан. Хэрвээ ялын тогтоолоо авбал давж заалдана хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж байсан. Гэвч ялын тогтоолоо аваагүй учраас ийнхүү давж заалдахгүй байгаа аж. Хуулиндаа шүүхийн шийдвэр гарснаас 10 хоногийн дотор ялын тогтоолыг өөрсдөд нь өгөх ёстой гэнэ. Гэвч хурлыг даргалагч шүүгч Ч.Хосбаяр хөдөө сургалтад явсан, мөн туслах шүүгч нь эмнэлэгт хэвтсэн учраас ийнхүү ялыг тогтоолыг өгч амжаагүй байна.
Б.Золбоо