
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, зүүн болон говийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.