Манай улсын арилжааны банкинд бохир мөнгө угаасан гэх хэргийг ТЕГ-т шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газрыг орлогч Ё. Сагсайгийн хяналтад шилжүүлээд удаж байна. Тус хэрэгт Соловьев Александр Сергеевич гэх Беларусь, Киргизийн харьяалалтай иргэн холбоотой гэх мэдээлэл байгаа. Энэ хэргийг Ё.Сагсайгаас тодруулахад “Надад удаан шалгагдаж байгаа, дахин тодруулж шалгах зүйл гарсан тул ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст буцаасан байгаа. Шүүхээр шийдэгдээгүй байгаа хэргийн талаар хамаагүй зүйл яримааргүй байна” гэв.
Д.Ундрах 24tsag.mn