“Жексон амьд” нэртэй кино удахгүй дэлгэцнээ

“Herub” энтертайментын хамт олон “Худалч залуу” инээдмийн киног үзэгчдэд хүргэж байсан билээ. Харин одоо “Жексон амьд” хэмээх киноны зураг авалтын ажилдаа ороод байгаа ажээ. Энэхүү кино нь адал явдал, инээдэм хосолсон бөгөөд найруулагчаар нь жүжигчин С.Баттулга ажиллаж байна. Түүнчлэн, хоёрдугаар найруулагчаар нь “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин С.Лхагвасүрэн ажиллахын зэрэгцээ гол дүрд нь УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд болон Монголын анхны триллер кино болох “Орлон тоглогч” киног найруулсан, жүжигчин В.Агар, залуу жүжигчид тоглож байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn