Бүрэн боловсроогүй гадил жимсийг химийн бодисонд дүрж зардаг байжээ

Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайн шинэ эцэст хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага очиж шалгажээ. Энэ үеэр БНХАУ-ын иргэн В нь урдаас ногооноор нь буюу бүрэн боловсроогүй байхад нь оруулж ирсэн хүнсний гадил жимсийг химийн бодисонд дүрж шаргал өнгөтэй болгон зардаг байсныг илрүүлжээ.
Д.Ундрах 24tsag.mn