Ойрын өдрүүдэд байгалийн жамаараа ихэнх нутгаар бороошиж, зарим газраар ахиухан хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна. Тиймээс ЦУОШГазрын даргын тушаалаар Хангайн бүсийн зуншлага сайтай байгаа аймгуудад цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэжээ. Өмнө нь гантай болон хур тунадас багатай нутгуудад тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үүл буудаж байсан. Харин ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй байх тул үерийн аюулаас сэргийлж ийм арга хэмжээ авахаар болсон банйа.
Бусад аймгуудын хувьд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах аж.
ЦУОШГ-ын “Хурын шим” төв



















































