Төрөлхийн нурууны өвчтэй Спенсэр Уэстийг таван настай байхад нь хоёр хөлийг нь тайрчээ. Өдгөө 31 настай тэрбээр Африкийн Килименжарогийн оргилд хүрчээ. Тэрээр амьдралд боломжгүй зүйл байдаггүйг батлахаар дотны хоёр найзын хамт “Redefine Impossible” компани байгуулан арав орчим гишүүнтэй аялалаа эхлүүлжээ. Спенсэр оргил өөд авираад зогссонгүй хандивын дансанд нь цугларсан хагас сая ам.долларыг Кенийн хүүхдүүдийг цэвэр усны хангамжтай болгох үйлсэд зарцуулах гэнэ. Килименжардо уулын оргил руу авирч байгаад амиа алдсан хүн жилд дунджаар арав, гэмтсэн хүний тоо 1000 гаруй байдаг аж. Түүний гар нь хөшиж мэдээ алдаж мөн шархалж байсан ч зорилгоосоо буцаагүй байна.Д.Ундрах 24tsag.mn



















































