Дуучин Жастин Бибер Дэвид Леттерманы оройн шоунд пүрэв гаригт уригдан оролцжээ. Тэд түүний сонгууль өгөх эрхийн талаар ярилцсан байна. Жастин 18 нас хүрсэн боловч Канадын иргэншилтэй учир АНУ-д сонгууль өгөх боломжгүй гэнэ. Канаддаа амьдардаггүй болохоор тэндээ ч сонгууль өгөхгүй аж. Мөн ярилцаж байх зуураа Леттерман Жастины гар дээрээ шинээр хийлгэсэн шивээсийг харсан байна. Тэрээр сүүлд гаргасан цомгийнхоо нэрээр буюу “Believe” гэсэн үгийг шивүүлсэн байв. Ток шоуны хөтлөгчид шивээс огтхон ч таалагдаагүйгээр барахгүй үүнийгээ ч илэрхийлсэн юм. Тэд оройн туршид хөгжилтэй яриа өрнүүлсэн ба дуучны шинэ үсний засалт, коллежид сурах төлөвлөгөөний талаар ярилцан, дуурийн хэдэн мөртийг ч хамт дуулцгаасан байна.Д.Ундрах 24tsag.mn



















































