Улсын ерөнхий прокурорын газраас хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудын хувийн хэрэгтэй танилцжээ. Гэтэл ялтан Л.Цогтбаатар тэнсэн харгалзах хугацаандаа удаа дараа эрүүлжүүлэгдсэн байсан аж. Тиймээс түүний хэргийг Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна. Тэрээр өнгөрсөн оны долдугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар гурван жил, 10 хоног хорих ялаах шийтгэгдэж, тэнсэн ялаар суллагдаж байжээ. Гэтэл Л.Цогтбаатар нь тэнсэх харгалзах ялтай байх хугацаандаа дөрвөн удаа эрүүлжүүлэгдэж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн гэсэн үндэслэлээр арван хоног баривчлагдаж байсан аж. Тиймээс Сум дундын шүүхээс тэнсэн харгалзсан гурван жил, 10 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Золбоо



















































