Биллбоардын K-Pop Hot 100 чартад нэгдүгээр байранд сүүлийн саруудад алдарт Bing Bang хамтлаг тасралтгүй орсоор байсан билээ. Харин Wonder Girls хамтлаг “Wonder Party” мини цомгоо гаргаснаар тус чартад нэгдүгээр байранд ороод байна. Энэ сарын 6-нд борлуулагдаж эхэлсэн уг цомгийн “Like This” дуу нь одоогоор Солонгосын залуучуудын сонсох дуртай хит дуу болоод байна. Хамтлаг ретро стилээс илүүтэйгээр хүчтэй бүжгийн хэмнэлтэй дуунуудыг энэ зун бүтээхээр зорьж байгаа ажээ. Цомог R.E.A.L, Like This, Hey Boy, Girlfriend, Sorry, The DJ is mine гэсэн зургаан дуунаас бүрдсэн байна.Д.Ундрах 24tsag.mn



















































