Дархан-Уул аймгийн прокурорын газар, цагдаагийн газар хамтарч “Шийдвэрлэлт-2012” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан хэрэгтэн Х.Батсүх, сэжигтэн Ш.Билэгсайхан, А.Цолмон нарыг баривчлан хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж эхэлсэн байна. Мөн түтгэлзүүлсэн 140 хэргээс 42 хэргийг сэргээн шалгаж, 20 хэргийг шийдвэрлэжээ.
Б.Золбоо



















































