с
Монгол улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Гэвч гадаадад байгаа Монголчууд сонгох эрхээ эдэлж чадахгүй явсаар өдий хүрсэн. Харин 2012 оны сонгууль бидэнд сонгох эрхээ эдлэх том боломж өгч анх удаа харийн оронд байгаа бид сонгуульд оролцон санал өгсөндөө баярлаж, төрдөө талархаж байлаа. Гэтэл Монгол Ардын Нам “Зугатаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж амьдаръя” гэсэн уриагаараа гадаадаад байгаа Монголчуудаа илт доромжиллоо.
Бид өөрсдийн дураар харийн орныг сонгоогүй ээ. Сүүлийн хэдэн жил эрх баригчдийн явуулсан тулхгүй бодлого, арчаа муутай үйл ажиллагаанаас болж олон олон Монгол ахан дүүс гадаадад гарлаа. Тэд эх орноосоо, эцэг эхээсээ, хайрт хань, бүлтгэр үрсээсээ зугтаагүй. Харин ч Ардчиллын өгсөн боломжыг чадалтайдаа мэдэрч, аваалжтайдаа ашиглаж гадаад гарч ар гэртээ тусалсан билээ. Харийн оронд хүнд загнуулахын зовлон, эх орон, анд найз, амраг хайртаа санахын шархлаа, элэг нэгт нэгнээ өөд нь татахын хүслэн, эх орондоо эргэж эрээд хүн шиг сайхан амьдрахын мөрөөдлийг тээж яваа билээ. Тиймээс бид зугтаагүй.
Аав, ээж, найз нөхдийнхөө дунд, өссөн төрсөн нутаг орондоо, идээшиж дассан газартаа сайхан амьдрах шиг аз жаргал хаана ч үгүй. Ийм л амьдралын төлөө үе үеийн хүмүүс хөдөлмөрлөж, тэмцэж ирсэн. Бид ч тэдний үргэлжлэл.
Өнөөдөр гадаадад 150 мянга гаруй Монголчууд амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Энэ бүх Монголчуудыг, бас бидний ар гэр, үр хүүхэд, хань ижил аав ээжийг минь хүртэл Монгол Ардын Нам доромжиллоо. Тиймээс МАН энэ уриагаа засаж, Гадаадад байгаа Монголчууд биднээс уучлал гуйхыг шаардаж байна.
Монгол улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Гэвч гадаадад байгаа Монголчууд сонгох эрхээ эдэлж чадахгүй явсаар өдий хүрсэн. Харин 2012 оны сонгууль бидэнд сонгох эрхээ эдлэх том боломж өгч анх удаа харийн оронд байгаа бид сонгуульд оролцон санал өгсөндөө баярлаж, төрдөө талархаж байлаа. Гэтэл Монгол Ардын Нам “Зугатаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж амьдаръя” гэсэн уриагаараа гадаадаад байгаа Монголчуудаа илт доромжиллоо. Бид өөрсдийн дураар харийн орныг сонгоогүй ээ. Сүүлийн хэдэн жил эрх баригчдийн явуулсан тулхгүй бодлого, арчаа муутай үйл ажиллагаанаас болж олон олон Монгол ахан дүүс гадаадад гарлаа. Тэд эх орноосоо, эцэг эхээсээ, хайрт хань, бүлтгэр үрсээсээ зугтаагүй. Харин ч Ардчиллын өгсөн боломжыг чадалтайдаа мэдэрч, аваалжтайдаа ашиглаж гадаад гарч ар гэртээ тусалсан билээ. Харийн оронд хүнд загнуулахын зовлон, эх орон, анд найз, амраг хайртаа санахын шархлаа, элэг нэгт нэгнээ өөд нь татахын хүслэн, эх орондоо эргэж эрээд хүн шиг сайхан амьдрахын мөрөөдлийг тээж яваа билээ. Тиймээс бид зугтаагүй.
Аав, ээж, найз нөхдийнхөө дунд, өссөн төрсөн нутаг орондоо, идээшиж дассан газартаа сайхан амьдрах шиг аз жаргал хаана ч үгүй. Ийм л амьдралын төлөө үе үеийн хүмүүс хөдөлмөрлөж, тэмцэж ирсэн. Бид ч тэдний үргэлжлэл.
Өнөөдөр гадаадад 150 мянга гаруй Монголчууд амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Энэ бүх Монголчуудыг, бас бидний ар гэр, үр хүүхэд, хань ижил аав ээжийг минь хүртэл Монгол Ардын Нам доромжиллоо. Тиймээс МАН энэ уриагаа засаж, Гадаадад байгаа Монголчууд биднээс уучлал гуйхыг шаардаж байна.
АНУ. Денверийн Монголчуудын Холбоо
2012 оны 6 дугаар сарын 22
2012 оны 6 дугаар сарын 22



















































