“Аавуудын алдар” төрийн бус байгууллага “Аавуудын баяр”-т зориулан Хонхорын Цагаан толгойд өнөөдөр бэсрэг наадам зохиож байна. Азарга, даага, шүдлэн гэсэн гурван насны морьд уралдаж, хүчит 64 бөхийн барилдаан бүхий бэсрэг наадам болох юм. Хонхорынхон “Аавуудын баяр”-ыг 20 гаруй жил өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан нь сүүлийн үед тасалдаад байсан. Харин дээрх ТББ сүүлийн 3 жил сэргээн тэмдэглэдэг болоод байгаа нь энэ юм. Бид эхийн хайр, цагаан сэтгэлийг л магтдагаас биш аавын ноён нуруу, нөмөр нөөлгийг тэр бүр магтаад байдаггүй. Харин өнөөдөр аавуудын нэр алдрыг алдаршуулж, эр хүний хийморийг сэргээх юм байна.
М.Уянга



















































