Өнөөдөр “Тамирчдын баяр”-ын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Монголын спортын салбарынхан Олон улсын олимпийн өдөр, Монголын тамирчдын өдөр, Лондонгийн олимп, паралимпт оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Өнөөдөр “Тамирчдын баяр”-ын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Монголын спортын салбарынхан Олон улсын олимпийн өдөр, Монголын тамирчдын өдөр, Лондонгийн олимп, паралимпт оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Уг арга хэмжээний үеэр олимпт оролцох Монголын баг тамирчдад зориулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Мөн Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн ирүүлсэн илгээлтийг уншиж , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар тангараг өргөж байна.
Б.Золбоо