Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Содномцэрэн: ХҮН, ИЗНН нар бичиг баримтаа дутуу ирүүлсэн учир бүртгээгүй

2016-5-04
0
ЖИРГЭХ

        УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд оролцох намуудад Сонгуулийн ерөнхий хороо батламж гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Ёслолын арга хэмжээний эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “Энэ удаагийн сонгуульд 13 нам, 3 эвсэл СЕХ-нд хандсаныг тус хороо нягтлан шалгаад 11 нам, 3 эвслийг сонгуульд орох шийдвэр гаргаж батламж олгохоор  боллоо” гэв. Үүний дараа СЕХ-ноос намууд болон эвслийн удирдлагуудад сонгуульд орох батламжийг гардуулав. Хамгийн эхэнд МАН-ын дарга М.Энхболд батламжаа авсан бол АН-ын дарга З.Энхболд, ТТЭНН-ын дарга Г.Уянга нар батламжаа гардаж авлаа. Сонгуулийн ерөнхий хороо  хоёр нам буюу ХҮН, ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан юм.

 

Харин Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Консерватив нам, Бүгд Найрамдах нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Монгол Ардын хувьсгалт нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Социал-демократ нам, Иргэний хөдөлгөөний нам Харин эвсэж оролцохоор бүртгүүлсэн намууд: Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намын “ХААН сонголт” эвслүүд тус тус батламжийг нь гардууллаа.

 

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Сонгуулийн ерөнхий хороо ИЗНН, ХҮН-ыг бүртгэхээс татгалзсан байна. Ямар шалтгаанаар энэ хоёр намыг бүртгээгүй вэ?

 

-Нам эвслүүд сонгуулиас өмнө 60 хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлэх ёстой. Энэ хугацаанд 13 нам, гурван эвсэл материлаа өгсөн. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсэг намуудын баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гарсан. ХҮН, ИЗНН хоёр намыг бүртгэхээс татгалзсан. Сонгуулийн тухай хуульд сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд ирүүлэх ёстой бичиг баримтаас дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж шийдсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга л гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурсан дарга нь дээд шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзсан.

 

-МҮАН, ИЗНН сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. МҮАН-ын гишүүн АН-ын нэр дээр нэр дэвших боломжтой юу?

 

-Хуулиар ямар нэгэн намын гишүүн өөр намын нэр дээр сонгуульд оролцох боломжгүй.

 

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүслээ. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн бэлтгэл ажилд ямар өөрчлөлтүүд орох вэ?

 

-Сонгуулийн хууль гарсанаас хойш Сонгуулийн ерөнхий хороо цаг хугацааны хуваарь гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авч, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь ойлгомжтой боллоо. Цэцийн дүгнэлтээс гадна өөр ямар ч заалтад өөрчлөлт ороогүй. Тиймээс цаг хугацааны графикийн дагуу ажлаа хийгээд явж байгаа. Энэ сарын 5-наас нэр дэвших ажиллагаа эхлэх ёстой. Хуульд өөрчлөлт орохгүй бол энэ ажил хугацаандаа эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох байгууллагын хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй учраас гарсан хуулийг хэрэгжүүлж ажиллана. Одоогоор хуульд заасан хугацаандаа амжаагаад хийгээд явж байгаа.

 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • МАН ын гишүүн (59.153.113.91)
    АН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИ БОЛСОН БОЛ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ , САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН МӨЧЛӨГ ТААРСАН ЭНЭ ҮЕД УЛАМ ИЛҮҮ АЖИЛЛАХ БАЙЛАА. ДААНЧ СОНГОГЧИДЫН АЗ ДУТАЖ ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИ БОЛЖ ЧАДААГҮЙ ОЛОН СУУДАЛ АВЧ БҮХИЙ Л БОЛОЛЦООГООРОО АЖИЛЛСАН. ИХ Ч БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙВ. МАН , МАХН МӨН Ч ИХ УЛДАЖ ГАЦААЖ ГАЙ БОЛЛОО. ТЭДЭНД ЭХ ОРНЫ ЭРХ АШИГ БУС ХУВИЙН БҮЛГИЙН ЭРХ АШИГ Л УРЬТАЛ БАЙЛАА. ЭНЭ СОНГУУЛИАР АН ЫГ ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИ БОЛГОЖ ХИЙХ АЖЛЫГ НЬ ГҮЙЦЭЭЛГЭЕ!
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • ардчилал ингээд гудамжинд гараваа хөөрхий (112.72.12.1)
    Одоо нэг сайн арга л яах аргагүй иргэдэд үлдсэн Эцсийн эцэст иргэд засгаа шийднэ гэдэг үнэнг дарга нар илтээр гишгэж доромжилж нулимж байгаа бол сонгуульд иргэд огт оролцохгүй саналаа огт өгөхгүй байхад л болно Энэ сонгуульд оролцох хүсэл одооны хэрээсээ хэтэрсэн хуйвалдаанаас болоод огиудас хүрч байхад яаж сонгууль өгөх юм вэ угаасаа Зи гуай минь бусдын тавьсан урхинд өөрөө орох ч өнгөрч гэхэд намын нөхдөө чирээд орох нь хамгийн харамсмаар биш гэжүү Нийгэм танай хоёр намыг үргэлж эсрэгцүүлж тавьсаар ирсэн атал гэнэт л өвөр түрийдээ ороод унадагт ихэнх иргэд үргэлж дургүйцэж гутдаг гэдгийг мэдэхгүй гэж үү АН-ыг иргэд дангаараа данагар байгаасай гэж дандаа хүссээр ирсэн Үүнийг ч мэдэхгүй дарга уу та Алтанхуягийн еүд Ан-ыг данагар болох нь гэж үнэээр их итгэсэн дээ Гэтэл танай намын хорчингууд энэ хүслийг хясал болгоогүй гэж үү Бусдаар тоглох гэж байж ухсан нүхэнд нь өөрсдөө унахвий дээ
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    15 цаг 52 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    18 цаг 15 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    19 цаг 34 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    19 цаг 44 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    19 цаг 52 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    20 цаг 16 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Уржигдар 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Уржигдар 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Уржигдар 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Уржигдар 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК