Цэцэг тарих багаж хэрэгсэл үнэгүй өгнө

Сүхбаатрын талбайд ирэх даваа гарагийн 12.00 цагт цэцэг ургамал тарьдаг байгууллагууд оролцсон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Гурван өдрийн турш зохиогдох тус арга хэмжээнд цэцэг тарих, арчлах аргаар сургалт явуулах, цэцгийн үр тарих багаж хэрэгсэл үнэгүй өгөх ажээ. Мөн хамгийн гоё, тансаг цэцэг шалгаруулах уралдаан болох ба цэцэг солилцох, худалдах үйлчилгээ явагдана.
Д.Ундрах 24tsag.mn