зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бямбасүрэн: 1990 оны ардчилсан хувьсгалтай дүйцэхүйц сонгууль болно

2012-6-23
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.
527-13351538512011-11-07-21-07-53Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-2012 оны сонгуулийн сурталчилгаа шувтарч  санал хураах өдөр ойртож ирлээ. Сурталчилгааны хугацаанд хамтарч засгийн эрх барьсан улстөрийн хүчнүүдтэй хариуцлага тооцох тухай ярьсангүй. Таны хувьд энэ өдрүүдийг хэрхэн ажиглаж байна?

-Энэ удаагийн сонгууль маш хариуцлагатай сонгууль болох ёстой. Миний бодлоор 1990 оны ардчилсан хувьсгалтай дүйцэхүйц ач холбогдолтой сонгууль байх болно. Сонгуулийн дараа улс орны хувь заяаг шийдэх  олон асуудал бий. Тэгэхээр сонгуульд өрсөлдөж байгаа улстөрийн намууд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил, амжилт, олсон ололт, алдсан алдаандаа ямар дүгнэлт хийж байна. Шинээр улстөрд орж ирж буй улстөрийн хүчнүүд юу ярьж байна гэдэг асуудлыг шийднэ. Ийм эгзэгтэй үед улстөрийн намууд хэнийг нэр дэвшүүлэв, сонгуулийнхаа сурталчилгааг яаж ард түмэнд хүргэж байна гэдэг  чухал. Хуучнаар МАХН одоогийн МАН, АН хоёрыг улстөрийн гол хүчин гэж иргэд ярьж байна. Өнгөрсөн дөрвөн жил энэ хоёр улстөрийн хүчин нийлж төр засаг барьсан болохоор сонгогчдоосоо авах үнэлгээ нэг баймаар. Миний бодлоор өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын нийгэм эдийн засагт ахиц гарсан зүйл бий. Гэхдээ энэ хоёр намын гавьяа  ч  биш нийт ард түмний  хичээл зүтгэл нөлөөлсөн. Орос ардын  “Торх  баланд халбага давирхай хийхэд идэж болохгүй” гэдэг үгийг  төр засаг санаж ажиллах ёстой. Энэ шалгуураар харвал өнгөрсөн дөрвөн жилд нийгмийн амьдралд тэвчиж боломгүй хүнд цохилтууд учирсан. Хуучнаар МАХН-ыг төр барьж байхад 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн, гудамжинд иргэнээ буудаж хөнөөсөн явдал Монголын нийгмийн ардчилсан замналыг цусаар будсан үйл явдал болсон. Өнөөдөр ч энэ асуудалд оновчтой хариулт өгч чадаагүй байна. Энэ хамгийн эхэнд яригдах асуудал.

   Харин ч энэ үйл явдлын гэм бурууг хазаарлах, олон түмний хандлагыг  мохоохын тулд улстөрийн хүчин нэгдэж Засгийн газраа байгуулсан нь нийгэмд уршигтай  болсон. Энэ нэгдлийн зорилгыг АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газраас гарахдаа нэгдүгээр хүчин зүйл болгож үүнийг хэлсэн. Хоёрдугаарт, МАН үл гүйцэлдэх хуурамч амлалт өгсөн. Энэ нь нийгэмд хүлээлт бий болгосон. Үүнийгээ биелүүлэхийн тулд бэлэн мөнгө тарааж инфляци үүсгэлээ. Өөрсдөө бэл бэнчин, бэлэн мөнгөгүй байж гаднаас их хэмжээний өр зээл тавьж хойч үеийнхээ амьдралыг барьцаалж үр хүүхдийнхээ идэж хэрэглэх баялгийг  барьцаалж улс орноо өрөнд орууллаа. Өндөр өртөг бүхий  халамж тараана гэдэг түүхэн ховор үзэгдэл. Энэ нь Монголын нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээг бий болголоо. Нөгөө талаасаа улс орныхоо эдийн засгийг сулруулаад иргэдийн амьдралд хүндрэл учирсан. Гуравдугаарт, Оюутолгой, Тавантолгойн гэсэн том асуудлыг шийдсэн гэж ярьж байна. Оюутолгойн гэрээ хангалтгүй болсон. 30 жилийн дараа Монгол Улс  600 сая  давсан долларын өртэй хоцрох нь гэсэн дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрынхан тооцоолж гаргасан байна. Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засгийн нэгдмэл орон зайг задлаад нэг хэсэг нь Монголын хууль дүрмээр явдаг , нөгөө хэсэг нь гадны хөрөнгө оруулагч бөгөөд Хятад улсын хууль дүрмээр явдаг, гурав дахь хэсэг нь алт зэсний эрэлчин Фрийдландын хуулиар явдаг хоорондоо зөрчилтэй үхэрийн бөөр шиг эдийн засагтай болох  замыг тавьчихлаа. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд хүнд цохилт болно.

-Сонгуулийн сурталчилгаа  явагдсан энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд гаргасан  энэ алдаагаа ярьсангүй. Харин ч эерэг талаас нь тайлбарлаж байгаа харагдсан?

-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны явцад улстөрийн хоёр хүчин энэ тухайгаа ярихгүй байна. Ялангуяа МАН 2030-аад оны тухай яриад явж байна. Гэтэл монголчууд 2016 он хүртэл ажиллах төр засгийг байгуулах сонголт хийж байгаа. АН  2020 он руу гол анхаарлаа чиглүүлсэн байна. Гэхдээ арай амьдралд ойр дөхүү мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Ийм байдлаар улстөрийн намуудын сурталчилгаа явуулахдаа МАН төрийн байгууллагыг ашиглах байдал харагдаж байна. Нийслэлд гэхэд хорооны засаг дарга нар, эмзэг бүлгийн иргэд түлхүү ажиллаж байна. Иргэдийн хувьд сар бүр авах халамж, 21 мянган төгрөгөө авахын тулд сурталчилгаанд ажиллаж байгаа байдал ажиглагдаж байна. Мөн 1,5 сая төгрөг өгнө гэж амласнаа өгч чадахгүй байсаар сонгуулийн өмнөх өдрүүдэд хувааж олгож байгаа нь сонгуулийн хуулийн  бэлэн мөнгө тараахгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Ингэхдээ дөрвөн жилийн өмнө амласнаа биелүүлж тарааж байна гэж зарлаад бэлэн мөнгө тарааж болдог юм байна. Ийм л замбараагүй сонгууль болж байна. Сонгууль үр дүн, язгуур эрх ашгийг хангасан, ирээдүйг харсан гарна гэдэгт эргэлзэж байна.

-Өнгөрсөн дөрвөн жил ард иргэдээ тохуурхсан, ядууралд хүргэсэн, эдийн засгаа сөхрүүлсэн алдаа ихийг хийлээ гэж байна. Тэгэхээр энэ алдаагаа  олж хараад засчих мөрийн хөтөлбөр энэ хоёр намд байна уу?

-Дан ганц хөтөлбөр биш, сонгуульд нэр дэвшүүлсэн бүрэлдэхүүн, сонгуулийн сурталчилгаанаас харахад их л зовлонтой сэтгэгдэл төрж байна. АН-ын хувьд мөрийн хөтөлбөр дажгүй. Олонхи болоод засгийн эрх бариад явбал нааштай үр дүн гарна. Гэтэл сонгуульд нэр дэвших хүмүүстээ мөнгөний босго тавьж нэр дэвшүүлсэн хүмүүс дотор нэлээд чих халууцуулсан зүйл сонсгоод байгаа хүмүүс байна. Гэтэл МАН-ын хувьд мөрийн хөтөлбөр нь холыг харж 20 жилийн дараах зүйлийг амласан. Одоогийн нэр дэвшигч, төрд ажиллаж байгаа хүмүүс  энэ хөтөлбөр биелэсэн эсэхийг ярих, хариуцлага тооцох болоход бүгд тэтгэвэртээ гарчихсан байна. Тэгэхээр тийм ч оновчтой болоогүй. Нөгөө талаас МАН-ын нэр дэвшигч нарын зарим нь нэр дэвшигчийн үнэмлэхээ авангуутаа довжоон дээрээсээ баригдаад хоригдож шалгагдаж байна. Одоо цагт мэдээллийг нээлттэй авч болж байна. Эндээс  харахад олон түмний дунд яригдаж нэр нь дурдагдаж байгаа хүмүүсийг шалгалгүй, нягтлалгүй нэр дэвшүүж байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн хугацаанд прокуророос, АТГ-аас нэрийг нь дурдан, УИХ-ын гишүүнээс нь татах тухай сөхөгдөж байсан хүн дахиад л нэр дэвшээд явж байна.

-Улс төрийн намууд, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төр барилцсан МАН, АН-ууд хувийн ашиг сонирхолтой, авлига, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг өвөртөө оруулж хаацайлдаг үүр уурхай болж байна гэсэн шүүмжлэл бий. Үүнийг та хүлээн зөвшөөрч байна уу?

-Би бүрэн санал нийлж байна. Ерөнхийлөгч үүнийг хэлсэн байгаа. Монголын улстөрийн тогтолцоо өнөөдөр их сонин болоод байна. Нам гэдэг бүтцийг тэрбумтнууд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс худалдаж аваад үүгээрээ дамжуулж төрийн толгойд гарах гэж байгаа нь хэнд ч нууц биш. Өнгөрсөн нэгдүгээр сард АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа МАН-ын томилгооноос харахад энэ хэнд ч тодорхой байна. Шуудхан хэлэхэд өмчөө хувьчиллаа, дараа нь газраа  өмчлүүллээ. Одоо төрөө хувьчлах чиглэлээр уралдаан өрнөж байна. Төр өөрөө арилжааны хэрэглэл болж хувирчээ.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллага, улстөрийн гуравдагч хүчнүүд нэлээд ажилтай байх шиг. Сонгуульд ч дангаараа болон эвсэл болж өрсөлдөж байна. Улстөрийн хүрээнд гуравдагч хүчний орон зай харагдаж байна уу?

-Гуравдагч хүчин, хүчтэй сөрөг хүчний тухай асуудал байх ёстой. Одоо  хүртэл монголчуудын оюун ухаанд коммунист дэглэмийн үед төр барьж байсан коммунист үзлээсээ салаагүй шинэ хөрөнгөтнүүд яригдаж байна. Тэр нь МАН байна. Хажууд нь АН байна.  Энэ хоёр улстөрийн хүчин байж бид зөв явна гэсэн ойлголт байсаар байна. Гэтэл нөгөө социализмын үед ноёлж байсан нам архаг туршлагатай, нийгэмд үндсээ гүн шингээсэн  учраас өнгөрсөн 20 жилийн 16 -д нь  засгийн эрх барьж ирснээр амьдрал ядуу, дотоод  зөрчилтэй болгоод байна. АН дөрвөн жил засгийн эрх барьсан. Туршлага дутсан тал бий. Өнгөрсөн дөрвөн жил АН сөрөг хүчнийхээ орон зайг сул хаячихаад МАН-тай нэгдэж хамтарсан Засгийн газар байгуулж байхад гуравдагч хүчнүүд идэвхтэй ажиллаж энэ орон зайг нөхөх боломж байсан. Гэтэл хангалттай ажиллаж чадаагүй. Нөгөө талаас гуравдагч хүчнүүд гарч ирэхэд хөрөнгө мөнгөөр далайлгаж байгаа хоёр том  улстөрийн хүчинтэй өрсөлдөнө гэхэд тэнцвэргүй байгаа нь нөлөөлсөн байх. Нөгөө талаас ардчилсан нийгэмд ардчиллынхаа зарчим дээр тулгуурладаг шударга өрсөлдөөнийг бий болгодог улстөрийн хүчнүүд улстөрийн тавцанд гарч ирэх ёстой. Өөрөөр хэлбэл жинхэнэ ардчилсан нийгэмд хуучин коммунист намын орон зай байхгүй байх ёстой. Гэтэл монголчууд заавал байх ёстой юм шиг сэтэхүйгээрээ байлгаад байгаа юм. Энэ сонгуулиас эхлээд жинхэнэ ардчилсан үзэлтэй гуравдагч хүчин гарч ирэх зам мөр нээгдэж байгаа. Гэхдээ одоогийн сонгуулийн явц, сурталчилгааны өнгийг  харахад улстөрийн гуравдагч хүчний орон зайд хоёр нам харагдаж байна. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны үзэл санааг өөртөө тээж яваа ардчилсан консерватив үзэл  баримтлалтай, ногоон хөгжил, ногооны үзлийг тэргүүлэх бодлогодоо оруулсан ИЗНН байна. Энэ нам парламентад суудалтай болсоор удлаа. Энэ намын хувьд нэр цэвэр, авлига, гэмт хэрэгт холбогдож байгаагүй улстөрийн  цэвэр хүчин. Улстөрийн дүр зургаар харахад улстөрийн хүчтэй гуравдагч хүчин болох нь харагдаж байгаа. Нөгөө хүчнийх нь хувьд одоогийн МАН-аас салсан МАХН-МҮАН шударга ёс эвсэл байна. Хуучин  коммунист, АН-аас салсан хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн үзэл баримтлалын хувьд  үндэсний ардчилсан үзэлтэй ойролцоо байх магадлалтай харагдаж байна. Гэхдээ эвсэл болоод сар гаруй болж байгаа болохоор урьдчилан дүгнэлт хийхэд хэцүү. Улстөрд гуравдагч хүчин гарч ирэхэд эрх барьж сурсан МАН, АН хоёр нийлж байгаа гөвдөг. Тэр гөвөлтийг дааж гарах тэнхээтэй  улстөрийн хүчин байж цаашид байр сууриа бэхжүүлнэ.

-Улстөрд гуравдагч хүчин байж ноёрхлоо тогтоогоод байгаа хоёр намын эсрэг сөрөг хүчин болж байгаа ИЗНН сонгуульд “Амьдрал” хөтөлбөртэй  өрсөлдөж байгаа. Энэ хөтөлбөрийг та уншиж танилцсан уу. Ямар үнэлгээ өгөх вэ?

-Улстөрийн намуудын  хөтөлбөрийг бүгдийг нь уншиж, танилцсан. Ногооны үзэл 1977 онд Норвегийн Ерөнхий сайд тухай үеийн Японы гадаад хэргийн сайд, ЗХУ-ын нэртэй эрдэмтэд, олон улсын эрдэмтэн, судлаачдын бүлгээс эхэлсэн. Хүн төрөлхтөн эх дэлхийтэйгээ хамт хөгжих шинэ соёл иргэншилд орохоос өөр аргагүй болсон гэдэг дүгнэлт хийгээд даацтай хөгжлийн үзэл баримтлалыг гаргаж 1992 онд баталсан юм. Үүнээс хойш ногооны үзэл дэлхий дахин маш хурдтай түгэж аливаа улс орон байгаль орчин, эх дэлхийтэйгээ цуг хөгжих ёстой гэсэн замаар явж байна. Монгол Улсад 1997 онд Ногоон нам байгуулагдсан ч далайцтай ажиллаж чадаагүй. Харин одоо ИЗНН шинэчлэн байгуулагдсанаас хойш үзэл баримтлал, нийгмийн амьдралыг төсөөлж байгаа төсөөллөөр даацтай хөгжлийн үзэл баримтлал, 21 дүгээр зууны хөтөлбөрт их ойртсон  нэлээд сайн хөтөлбөр  болсон байна. Тэгэхээр байгаль орчноо гэсэн үзэлтэй улстөрийн хүчний орон зай Монгол Улсад нээлттэй байгаа. ИЗНН энэ замаар Монголын улстөрийн тэргүүлэх хүчин болж байр сууриа бэхжүүлэх  боломж байна.

-Таны хүү Хүдэрян ИЗНН-аас Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа. Тэгэхээр та хүүгээ ИЗНН-д элсэж дэлхийн тэргүүлэх  үзэл баримтлалыг хэрэгжүүлэх болсонд  хүлээн зөвшөөрөхөд амар байсан  байх нь ээ?

- Би 1992 онд даацтай хөгжлийн энэ хөтөлбөрт гарын үзэг зурсан. АН-ынханд ч  дэлхийн даацтай хөгжил болоод байгаа ногооны үзлийг  тусгах хэрэгтэй гэж хэлдэг. АН-ын гишүүн байгаад ИЗНН-аас нэр дэвшсэн хүнийг дэмжих хоёр шалтгаан байна. АН-ын нөгөө талд МАН нөгөө талд ганцхан АН байх ёстой гэж төсөөлж болохгүй. Монголд  ардчилсан үзэлтэй өөр улстөрийн хүчин байж нэгийгээ ирлэж явах ёстой. Энэ үйлсэд миний хүү зүтгэнэ гэж байгаа нь  буруу биш юм. Хэнтий аймгийнхан сүүлийн гурван удаагийн сонгуульд МАН-д  шахагдсан. Одоо ч тэр замаараа явж байна. Хэнтий аймагт нэр дэвшсэн гишүүдийн байр суурь үзэл бодлыг нь харахаар Ардчиллын төлөө нэг ч өгүүлэл бичээгүй, нэг ч  ярилцлага өгөөгүй хүмүүс явж байна. Ийм үед миний хүү ардчиллын байр суурийг хамгаалж нэр дэвшиж байгааг нь дэмжиж байна.

-Энэ сонгуулийн өнгийг тар хэрхэн урьдчилан таамаглаж байна?

-Сонгуулийн өнгийг харахад нүгэлээ хамт үүрэлцлээ гэсэн ч АН илүү санал авах байх. Гэхдээ засгийн эрхээ дангаар байгуулах хэмжээнд олонхи болж чадахгүй байх. Хуучин МАХН одоогийн МАН-ын байр суурь нэлээд суларч хариуцлага хүлээх ёстой. Ард түмнээ мэхэлж, инфляцид сөхрүүлж, ирээдүйгээ зээлийн барьцаанд тавьсан, газар нутгаа худалдсан гэх олон асуудлаар харицлага хүлээх болов уу. ИЗНН, МАХН-МҮАН эвсэл бүлэг байгуулах хэмжээнд орж ирэх байх. Гол өрсөлдөөн энэ дөрвөн хүчний дунд өрнөх болов уу.

Ц.Ургамал
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Wowka (175.136.246.105)
    AN yalsan todorxoishdee MAN odoo yalagdsanaa xuleen zuwshuurmuur yumaa
    2012 оны 06 сарын 29 | Хариулах
  • GANAA (177.43.180.178)
    MONGOLCHUUD OLUULAA SAIHAN AMIDRAH TSAG NI IRSEN GEJ BODOJ BNA JINHEN HOT SHIG HOTOD MONGLIIN MIN IRGED JINHEN HUNSHIG INEED BAYRAAR DUUREN ALHAJ YAWAH TSAG NI IRSEN GJ BODOJ BNA UUNII TULD OOROOR AMIDARCH OOR ZUILIIG SONGOJ NEGEN TENGER DOOR OLUULAA HOGJIY GJ BODOJ BNA.
    2012 оны 06 сарын 26 | Хариулах
  • GANAA (115.236.19.227)

  • ZOCHIN (60.210.169.246)
    БИД УУРЛАЖ БАЙНА. УУРЛАЖ БАЙНА. ХЭДИЙ БОЛТОЛ ТА НАР БИДНИЙ ДЭЭР ГАРЧХААД ЦӨӨХҮҮЛЭЭ ХӨЛЖИЖ АМЬДРАХ ГЭСЭН ЮМ БЭ МАН.ИЙНХААН!!! ОДОО БИД АН.АА СОНГОНОО.
    2012 оны 06 сарын 25 | Хариулах
  • NYAMBUU (84.41.108.74)
    SHUDARGA ZARCHIMCH BOLOWSROLTOI ARDCHILALD UNENCH ENE XVNIIG DEMJITSGEEEY UNEXEER CHADWARLAG YM BNA LEED
    2012 оны 06 сарын 24 | Хариулах
  • ZOCHIN (85.194.84.197)
    ZALUUS SHINIIG IRELHIILJ ADRCHILALIIG SONGLOO OLONH AVAH NI UGAASA OILGOMTOI BIZ HIIJ BUTEEH ZUILIIG NIL HARAH ULDLEEDE YU HIIJ BUTEEH NI BIDEND SONIN BNA
    2012 оны 06 сарын 24 | Хариулах
  • ZOCHIN (46.164.138.190)
    БИД УУРЛАЖ БАЙНА. УУРЛАЖ БАЙНА. ХЭДИЙ БОЛТОЛ ТА НАР БИДНИЙ ДЭЭР ГАРЧХААД ЦӨӨХҮҮЛЭЭ ХӨЛЖИЖ АМЬДРАХ ГЭСЭН ЮМ БЭ МАН.ИЙНХААН!!! ОДОО БИД АН.АА СОНГОНОО.
    2012 оны 06 сарын 24 | Хариулах
  • (202.70.46.203)
    AN yalj chadahgui ee. oor hamuudiig demjdeg humuus olon baidag yumaa. AN-n demjigchud oilgohgui. olgarhiud ni hudlaa hoshgiruulaad yum shataagaad ehlene dee
    2012 оны 06 сарын 24 | Хариулах
  • (202.9.47.130)
    үгүй ээ. 21 оны ардын хувьсгал шиг хувьсгал болно. 90 оны хувьсгал хулхи ардчилсан жүжиг байсан.
    2012 оны 06 сарын 24 | Хариулах
  • ERDENE (218.19.34.173)
    ХЭРВЭЭ АН-Г СОНГОХГҮЙ БОЛ МОНГОЛ СҮЙРИЙШҮҮ ХҮТҮҮСЭЭЭ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BOOYOO (46.164.138.190)
    БОЛЪЁОООО ЭНЭ МУУСАЙН ЛУЙВАЧИД БОЛИОСОЙ САЙН ЯВАА НЭГЭНДЭЭ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ АТААРХАЖ БАЙДЫН БЭ ДЭЭ ИНГЭЛЭЭ ГЭЭД ТА НАР АН-ЫГ ДИЙЛЖ ЧАДАХ УУ АЙ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (116.66.204.50)
    АРД ТҮМЭН ОДОО ҮНЭХЭЭР НЭГЭН ДУУГААР АН-Г СОНГОЖ БАЙНА. ЗАЛХАЖ БЭЭШТЭЭ БУСДАД НЬ ШУЛУУЛЖ МӨЛЖҮҮЛЭЭД ХЭЦҮҮ Л БЭЭШТЭЭЭ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (118.97.16.106)
    БУСАД НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХАРАХАД ҮНЭХЭЭР ИХ ХУДЛАА ХУДЛАА ОЛОН ЗҮЙЛ АМЛАЖЭЭ. ХАРИН АН ҮНЭХЭЭР НИЙГЭМД ТУЛГАМДСАН АСУУДАЛУУДЫГ ДУРЬДЖЭЭ. ТЭР НЬ ТААЛАГДЛАА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • TOOGII (115.236.19.227)
    NAMIIN URIA TAALAGDAJ BGAA DEMJIJ BN
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • JARGAL (78.45.44.95)
    АН УРАГШАА АМЖИЛТ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • MUNJUU (77.41.107.51)
    ҮЗЭЦГЭЭЕ ЗАЛУУС АА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • MUNHUU (218.15.164.131)
    ОДОО АРАЙ ӨӨР СОНГОЛТЫГ ХИЙГЭЭД ШИНЭЭР СЭТГЭЖ ӨӨРӨӨР АМЬДРААД
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • GALAA (222.42.18.113)
    ОЛУУЛАА ХӨГЖЬЕ. ЦӨӨНХ НЬ ХӨЛЖИЖ ДУУСЛАА. ТАСЛАН ЗОГСООЁ!!!
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • GAL (222.92.141.155)
    ХҮН ШИГ АМЬДАРМААР Л БАЙНА Ш ДЭЭ БАС
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • TULGA (177.75.176.254)
    ЗӨВ ӨӨ ЗӨВ ОДОО ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН. АМЖИЛТ ХҮСЬЕ!!!
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (121.10.137.20)
    МАНАЙХААН УГААСАА ЭНЭ УДААД АРДЧИЛСАН НАМ ГАРАХ НЬ ТОДОРХОЙ Ш ДЭЭ ТИЙМ ҮҮ АЛИЙН БОЛГОН МАН-ЫГ ХАРЖ АМЬДРАХ ВЭ ДЭЭ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NERGUI (87.236.211.37)
    ARDCHILLIIG DEMJIJ, ARD IRGEDIIHEE AMIDARLIIG DEESHLUULY NEGDEH TUN... ОЛУУЛАА БИД ЧАДНА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • TSEREN (177.75.176.254)
    АРД ТҮМНИЙ ДУУ ХООЛОЙ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • TOOGII (218.15.164.131)
    ГЭРЭЛТЭЙ ГЭГЭЭЛЭГ ИРЭЭДҮЙ, ХӨГЖСӨН МОНГОЛ УЛС, СЭТГЭЛ ХАНГАЛУУН АЗ ЖАРГАЛТАЙ МОНГОЛ ХҮНИЙГ ХАРАХЫГ ХҮСЧ БАЙГАА БОЛ АРДЧИЛАЛТАЙ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЦГЭЭЕ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NAHIA (93.152.175.1)
    БИДЭНД БУСАД ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ХҮМҮҮС ШИГ САЙН САЙХАН, ХАНГАЛУУН АМЬДРАХ БОЛОМЖ ХАНГАЛТТАЙ БАЙГАА. ХАРИН ТЭР БОЛОМЖИЙГ МИНЬ ДЭЭР ГАРЧ СУУСАН НӨХДҮҮД ХААЖ БАЙНА. ОДОО МАН.Г ХАЛЖ АРЧИЛСАН НАМЫНХНАА СОНГОХ ЦАГ НЬ ИРЖЭЭ. СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЦГЭЭГЭЭРЭЙ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NAVCHAA (59.34.57.68)
    ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН АРХИГҮЙ МОНГОЛ ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН АН-АА ДЭМЖИЖ БАЙНА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • SARAA (118.98.35.251)
    АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧДИЙН ТАНИЛЦУУЛГЫГ ХАРАХАД БҮГД ИХ САЙН БОЛОВСРОЛТОЙ УХААЛАГ САЙН ХҮМҮҮС БАЙНА ЛЭЭ. ТЭД ЭХ ОРОНД МИНЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭДНИЙГ ДЭМЖИЦГЭЭЕ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • DUGAR (111.119.199.82)
    УГААСАА АРДЧИЛАЛ ЯЛНАА. МАН ЯЛВАЛ БУЛХАЙ Л БАЙЖ МАГАД. ТҮҮНЭЭС БИШ АН.ХАНД ХҮМҮҮС ДИЙЛЭНХИ НЬ АМ САЙТАЙ БАЙНА ЛЭЭ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • PUNTSAG (222.42.18.113)
    АРДЧИЛСАН НАМ ЯЛАХЫГ БИ ДЭНДҮҮ ХҮСЭЖ БАЙНА. МАН ХАМАГ ИТГЭЛ НАЙДВАРЫГ МИНЬ ҮГҮЙ ХИЙСЭН. ДАХИН СОНОХГҮЙ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (115.236.19.227)
    БИД УУРЛАЖ БАЙНА. УУРЛАЖ БАЙНА. ХЭДИЙ БОЛТОЛ ТА НАР БИДНИЙ ДЭЭР ГАРЧХААД ЦӨӨХҮҮЛЭЭ ХӨЛЖИЖ АМЬДРАХ ГЭСЭН ЮМ БЭ МАН.ИЙНХААН!!! ОДОО БИД АН.АА СОНГОНОО.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • MONGOL KHUU (177.75.176.254)
    БИ ЭРХ ЧӨЛӨӨТ ЭРҮҮЛ ШУДАРГА НИЙГЭМД АМЬДАРАХЫГ ХҮСЧ БАЙНА. БИ ГЭЛТГҮЙ ОЛОН ХҮН ХҮСЧ БАЙГАА. БИДНИЙ ХҮСЛИЙГ МАН ЛАВ БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХАРИН АН МААНЬ ЧАДНАА, ИТГЭЖ БАЙНА.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (118.98.35.251)
    МАН ОЛОН ЖИЛ ТӨРИЙН ЭРХИЙГ БАРЬСАН ШҮҮ ДЭЭ. ХАРИН МАНАЙ УЛС ХӨГЖИХ НЬ БИТГИЙ ХЭЛ ХЯТАД ГЭХ МЭТ ХАРИЙХАНД УУСАН АЛГА БОЛСООР БАЙНА. ЭНЭ ҮЕД ЭД НАР ЮУ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ ОДОО АРДЧИЛЛАА СОНГОНО.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (113.106.194.221)
    OLNII HUCH OLOMGUI DALAI OLUULAABID YLAH ESTOI...
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BOLD (180.139.91.27)
    АРДЧИЛСАН НАМ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ ЧАДСАН ГЭДЭГТ ХҮН БҮХЭН САНАЛ НИЙЛЭХ БАЙХАА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (50.22.206.179)
    ХҮН ШИГ АМЬДАРЧ УЛС ШИГ ХӨГЖЬЕЕ!!!
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • LUVSANDORJ (187.62.217.185)
    BID ODOO HUURTAHGUI MONGOL HUNII UUJUU UHAAN TENGER SHIG UUJAM SETGEL TENGES SHIG GUN NENJIN SETGEL NI ODOO OOR BOLSN JINHEN TENGER UHANAAR HOGJLIIN ZAMD BIDNIIG DAGUULAH AH IIG DEJNEE.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BOLOR (122.72.124.2)
    АГААР НЬ ЦЭВЭР АМЬНЫ ОРОН СУУЦТАЙ АЖИЛТАЙ ОРЛОГТОЙ АВТЫН ТҮГЖРЭЭГҮЙ АСГАСАН ХОГГҮЙ АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАЯ ГЭВЭЛ АРДЧИЛСАН НАМАА СОНГЬЕЕЕ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BAATAR (200.85.152.107)
    ENE JIL ARDCHILSAN NAMIIG GARGUUL DEER GJ BODOJ BNA SHUU BID OOROOR AMIDARMAAR BNA SH DEE MONGOL TUMEN NEGDEH TUN MONGOL ULS JINHEN ULS SHIG HOGJIJ HUMUUS BID ERH CHOLOOTEI SHUDRAGA HUNLEG JINHEN BIY HUN SHIG AMIDARMAAR BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • СҮХЭЭ (93.123.45.23)
    ERT DEER UYEESEE MONGOLCHUUD BUH ZUILIIG EWIIN HUCHEER HIIJ AMJILT GARGAJ TENGER YU UHAANAA NEGTGEJ DELHIIN TALIIG EZELJ BSN ARD TUMEN ODOOCH BAS OLUULAA HIIJ DEMJIJ CHADWAAS TIIM HUCH TSUSAND MIN BGA BOLHOOR OLUULAA AH IIG DEJIY GJ BODOJ BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ENEREL (122.141.242.199)
    MONGOL ULSIIN IRGEN BUR ODOO OOR ZUIL OOR AMIDRALIIG HUSEJ BGA GDEGT BI ITGELTEI BNA OSOJ TORSON NUTAG UNDES UGSAA OW ULAMJLALAA HADGALJ ULDHIIN TULD BID OLUULAA HOGJIH HEREGTEI.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BAYANAA (61.55.141.12)
    АРДЧИЛСАН НАМ ГАРАХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА БИ ЖИРИЙН Л НЭГ ЗАЛУУ ХҮН ОДОО ЗӨВ САЙХАН АМЬДРАЛ, САЙХАН ИРЭЭДҮЙГ ХҮСЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙНА.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • Gegeen (78.134.255.42)
    Зугтаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДАРЦГААЯ гээд байдаг хэн хэн зугтсан бэ 1 сая гаран иргэдийн ИТХ-ын дарга БИЛЭГТ биднээс зугтаагүй гэж үү Оюутолгойг хийчихээд АНУ явсан С.БАЯР биднээс зугтаагүй гэж үү Үйлдвэр худалдааны яамнаас СҮРЭНХОР зугтаагүй гэж үү Зугтаж биш зугтааж зүтгэнэ гэвэл үнэнд ойр бишүү
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NERGUI (61.55.141.11)
    ARDCHILLIIG DEMJIJ, ARD IRGEDIIHEE AMIDARLIIG DEESHLUULY NEGDEH TUN... ОЛУУЛАА БИД ЧАДНА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BILEGT (79.120.226.194)
    ARDCHILLIIG DEMJIJ BNA ENE JIL IH ERCH HUCHTEI BAS SHUDRAGA BAIGAAN IH TAALAGDAJ BNA DEMJIJ BNA .
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BAATAR (83.142.160.84)
    ENE JIL ARDCHILSAN NAMIIG GARGUUL DEER GJ BODOJ BNA SHUU BID OOROOR AMIDARMAAR BNA SH DEE MONGOL TUMEN NEGDEH TUN MONGOL ULS JINHEN ULS SHIG HOGJIJ HUMUUS BID ERH CHOLOOTEI SHUDRAGA HUNLEG JINHEN BIY HUN SHIG AMIDARMAAR BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NARAA (212.156.91.198)
    ZOW SONGOLT SHUDRAGA YOS BAS SAIHAN AMIDRAIGLIIN TOLOO NEGDEJ BAS AH IIG DEMJIJ BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • LUVSANDORJ (94.155.51.112)
    BID ODOO HUURTAHGUI MONGOL HUNII UUJUU UHAAN TENGER SHIG UUJAM SETGEL TENGES SHIG GUN NENJIN SETGEL NI ODOO OOR BOLSN JINHEN TENGER UHANAAR HOGJLIIN ZAMD BIDNIIG DAGUULAH AH IIG DEJNEE.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • HURLEE (177.85.233.80)
    БИД ХИЧНЭЭН ЖИЛ ХУУРТСАН ОДОО БОЛСОН АРД ТҮМЭН ӨӨРӨӨР АМЬДАРХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ТЭРИЙГ БИ Ч ОЙЛГОСОН АРД ТҮМЭН МИНЬ Ч ОЙЛГОСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ҮҮНИЙ ТУЛД ӨӨРӨӨР ЗӨВ АМЬДАРХЫН ТУЛД АРДЧИЛСАН НАМИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • VVREE (206.165.222.174)
    ENE JIL ARDCHILSAN NAM GARAASAI GEJ HUSEJ BNA BID OOROOR AMIDARMAAR BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • TSOOJ (89.251.103.130)
    АРДЧИЛСАН НАМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ САЙН АВЧ БАЙГАА. ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭЕ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (202.65.158.179)
    АРДЧИЛСАН НАМ БОЛ АРД ТҮМНИЙ НАМ МАХН, МАН БОЛ АРЧААГҮЙ АВИЛГАЧ, ХУВХАЙ ЛУЙВАРЧИД
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (122.141.243.216)
    БИ ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГОЖ БАС ДЭМЖИЖ БАЙНА УЧИР НЬ ТЭД ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NERGUI (122.72.112.148)
    ARDCHILLIIG DEMJIJ, ARD IRGEDIIHEE AMIDARLIIG DEESHLUULY NEGDEH TUN... ОЛУУЛАА БИД ЧАДНА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ENEREL (190.108.83.21)
    MONGOL ULSIIN IRGEN BUR ODOO OOR ZUIL OOR AMIDRALIIG HUSEJ BGA GDEGT BI ITGELTEI BNA OSOJ TORSON NUTAG UNDES UGSAA OW ULAMJLALAA HADGALJ ULDHIIN TULD BID OLUULAA HOGJIH HEREGTEI.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • CHIMEG (46.164.138.190)
    ARDCHILSAN NAM HVCHTEI BN SHV. ARDCHILLIINHAN OLUULA BAS MONGOLCHUUD OLUULA BHDA HUCHTEI
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • TSOOJ (202.117.4.226)
    АРДЧИЛСАН НАМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ САЙН АВЧ БАЙГАА. ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭЕ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • СҮХЭЭ (187.115.2.12)
    ERT DEER UYEESEE MONGOLCHUUD BUH ZUILIIG EWIIN HUCHEER HIIJ AMJILT GARGAJ TENGER YU UHAANAA NEGTGEJ DELHIIN TALIIG EZELJ BSN ARD TUMEN ODOOCH BAS OLUULAA HIIJ DEMJIJ CHADWAAS TIIM HUCH TSUSAND MIN BGA BOLHOOR OLUULAA AH IIG DEJIY GJ BODOJ BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • Khulan (202.95.145.210)
    Зугтаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДАРЦГААЯ гээд байдаг хэн хэн зугтсан бэ 1 сая гаран иргэдийн ИТХ-ын дарга БИЛЭГТ биднээс зугтаагүй гэж үү Оюутолгойг хийчихээд АНУ явсан С.БАЯР биднээс зугтаагүй гэж үү Үйлдвэр худалдааны яамнаас СҮРЭНХОР зугтаагүй гэж үү Зугтаж биш зугтааж зүтгэнэ гэвэл үнэнд ойр бишүү
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (186.5.57.138)
    АРДЧИЛСАН НАМ БОЛ АРД ТҮМНИЙ НАМ МАХН, МАН БОЛ АРЧААГҮЙ АВИЛГАЧ, ХУВХАЙ ЛУЙВАРЧИД
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NERGUI (200.61.31.66)
    ARDCHILLIIG DEMJIJ, ARD IRGEDIIHEE AMIDARLIIG DEESHLUULY NEGDEH TUN... ОЛУУЛАА БИД ЧАДНА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • RADNAA (93.152.175.1)
    OLUULAA HISEN ZUIL ILUU CHANARTAI BAS TURGEN SHUURHAI SN BAIDGIIN ADIL ARDCHILLIIG DEMJIJ OLUULAA HOGJHIIG BI HUSEJ BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BAATAR (90.183.248.54)
    ENE JIL ARDCHILSAN NAMIIG GARGUUL DEER GJ BODOJ BNA SHUU BID OOROOR AMIDARMAAR BNA SH DEE MONGOL TUMEN NEGDEH TUN MONGOL ULS JINHEN ULS SHIG HOGJIJ HUMUUS BID ERH CHOLOOTEI SHUDRAGA HUNLEG JINHEN BIY HUN SHIG AMIDARMAAR BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • СҮХЭЭ (194.25.112.133)
    ERT DEER UYEESEE MONGOLCHUUD BUH ZUILIIG EWIIN HUCHEER HIIJ AMJILT GARGAJ TENGER YU UHAANAA NEGTGEJ DELHIIN TALIIG EZELJ BSN ARD TUMEN ODOOCH BAS OLUULAA HIIJ DEMJIJ CHADWAAS TIIM HUCH TSUSAND MIN BGA BOLHOOR OLUULAA AH IIG DEJIY GJ BODOJ BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ENEREL (177.85.233.80)
    MONGOL ULSIIN IRGEN BUR ODOO OOR ZUIL OOR AMIDRALIIG HUSEJ BGA GDEGT BI ITGELTEI BNA OSOJ TORSON NUTAG UNDES UGSAA OW ULAMJLALAA HADGALJ ULDHIIN TULD BID OLUULAA HOGJIH HEREGTEI.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BAYANAA (58.251.51.9)
    АРДЧИЛСАН НАМ ГАРАХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА БИ ЖИРИЙН Л НЭГ ЗАЛУУ ХҮН ОДОО ЗӨВ САЙХАН АМЬДРАЛ, САЙХАН ИРЭЭДҮЙГ ХҮСЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙНА.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NERGUI (85.194.84.197)
    ARDCHILLIIG DEMJIJ, ARD IRGEDIIHEE AMIDARLIIG DEESHLUULY NEGDEH TUN... ОЛУУЛАА БИД ЧАДНА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • LUVSANDORJ (90.183.248.54)
    BID ODOO HUURTAHGUI MONGOL HUNII UUJUU UHAAN TENGER SHIG UUJAM SETGEL TENGES SHIG GUN NENJIN SETGEL NI ODOO OOR BOLSN JINHEN TENGER UHANAAR HOGJLIIN ZAMD BIDNIIG DAGUULAH AH IIG DEJNEE.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • Gegeen (58.248.217.195)
    Зугтаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДАРЦГААЯ гээд байдаг хэн хэн зугтсан бэ 1 сая гаран иргэдийн ИТХ-ын дарга БИЛЭГТ биднээс зугтаагүй гэж үү Оюутолгойг хийчихээд АНУ явсан С.БАЯР биднээс зугтаагүй гэж үү Үйлдвэр худалдааны яамнаас СҮРЭНХОР зугтаагүй гэж үү Зугтаж биш зугтааж зүтгэнэ гэвэл үнэнд ойр бишүү
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • HURLEE (93.152.175.1)
    БИД ХИЧНЭЭН ЖИЛ ХУУРТСАН ОДОО БОЛСОН АРД ТҮМЭН ӨӨРӨӨР АМЬДАРХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ТЭРИЙГ БИ Ч ОЙЛГОСОН АРД ТҮМЭН МИНЬ Ч ОЙЛГОСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ҮҮНИЙ ТУЛД ӨӨРӨӨР ЗӨВ АМЬДАРХЫН ТУЛД АРДЧИЛСАН НАМИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (122.141.242.199)
    АРДЧИЛСАН НАМ БОЛ АРД ТҮМНИЙ НАМ МАХН, МАН БОЛ АРЧААГҮЙ АВИЛГАЧ, ХУВХАЙ ЛУЙВАРЧИД
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • GANAA (193.27.209.200)
    MONGOLCHUUD OLUULAA SAIHAN AMIDRAH TSAG NI IRSEN GEJ BODOJ BNA JINHEN HOT SHIG HOTOD MONGLIIN MIN IRGED JINHEN HUNSHIG INEED BAYRAAR DUUREN ALHAJ YAWAH TSAG NI IRSEN GJ BODOJ BNA UUNII TULD OOROOR AMIDARCH OOR ZUILIIG SONGOJ NEGEN TENGER DOOR OLUULAA HOGJIY GJ BODOJ BNA.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • Gegeen (79.143.176.249)
    Зугтаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДАРЦГААЯ гээд байдаг хэн хэн зугтсан бэ 1 сая гаран иргэдийн ИТХ-ын дарга БИЛЭГТ биднээс зугтаагүй гэж үү Оюутолгойг хийчихээд АНУ явсан С.БАЯР биднээс зугтаагүй гэж үү Үйлдвэр худалдааны яамнаас СҮРЭНХОР зугтаагүй гэж үү Зугтаж биш зугтааж зүтгэнэ гэвэл үнэнд ойр бишүү
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • LUVSANDORJ (94.155.51.112)
    BID ODOO HUURTAHGUI MONGOL HUNII UUJUU UHAAN TENGER SHIG UUJAM SETGEL TENGES SHIG GUN NENJIN SETGEL NI ODOO OOR BOLSN JINHEN TENGER UHANAAR HOGJLIIN ZAMD BIDNIIG DAGUULAH AH IIG DEJNEE.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • zochin (49.156.1.5)
    post kommunistuudiig gazriin horsnoos archij hayah tsag boljee
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • BAYANAA (84.41.108.74)
    АРДЧИЛСАН НАМ ГАРАХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА БИ ЖИРИЙН Л НЭГ ЗАЛУУ ХҮН ОДОО ЗӨВ САЙХАН АМЬДРАЛ, САЙХАН ИРЭЭДҮЙГ ХҮСЭЖ МӨРӨӨДӨЖ БАЙНА.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • OTGOO (124.158.124.156)
    АРДЧИЛСАН НАМ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • AAGII (124.158.124.156)
    ШУДРАГА БАЙНА ГЭДЭГ МАНАЙ ЭРИН ҮЕИЙН ЦОРЫН ГАНЦ ДЭЭД ЗИНДАА............... АРДЧИЛАЛТАЙ ХАМТ ШУДРАГА НИЙГМИЙГ БИЙ БОЛГОЁ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (124.158.124.156)
    ARDCHILAL OLONH AVAAD GARCHAASAI BI SONGOLTOO HIISEN
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • RADNAA (124.158.124.156)
    OLUULAA HISEN ZUIL ILUU CHANARTAI BAS TURGEN SHUURHAI SN BAIDGIIN ADIL ARDCHILLIIG DEMJIJ OLUULAA HOGJHIIG BI HUSEJ BNA
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • SUWDANCHIMEG (124.158.124.156)
    МОНГОЛ УЛС ӨӨРЧЛӨГДӨХ ХЭРЭГТЭЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ЧАДАХ НАМ БОЛ ЗӨВХӨН АРДЧИЛСАН НАМ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • NARAA (124.158.124.156)
    МАН ӨЧНӨӨН ЖИЛ ТӨР БАРЬЛАА. УЛС ОРОН МИНЬ Ч ХӨГЖСӨНГҮЙ. ТӨРӨӨС ҮХЭЖСЭН МУУ ЦУСЫГ ШАХАЖ ГАРГААД ЭРҮҮЛ ШИНЭ ЦУСААР СЭЛБЭХ ХЭРЭГТЭЙ. ДЭМЖИЖ БАЙНА. МАН.ИЙН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮДИЙГ ОДОО ЗОГСООХ НЭГЭНТ БОЛСОООООООН. ИДЭРЦОГТ МЭТИЙН ХҮМҮҮС ТӨРД ГАРЧ БАЙЖ Л ЭНЭ БҮХНИЙГ ӨӨРИЙН УХААН БОЛОВСРОЛ ОЮУНААРАА ЗОГСООНО ДОО. АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ МУНДАГ ХҮН БАЙГАА ЮМ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOLBOO (124.158.124.156)
    АН ДЭМЖИЖ БАЙНА АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИЖ БАЙГАА АРДЧИЛСАН НАМЫН АЛТАН ХАРААЦАЙ НАРАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (124.158.124.156)
    БУСАД НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХАРАХАД ҮНЭХЭЭР ИХ ХУДЛАА ХУДЛАА ОЛОН ЗҮЙЛ АМЛАЖЭЭ. ХАРИН АН ҮНЭХЭЭР НИЙГЭМД ТУЛГАМДСАН АСУУДАЛУУДЫГ ДУРЬДЖЭЭ. ТЭР НЬ ТААЛАГДЛАА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • JAVHAA (124.158.124.156)
    I HOPE ARDCHILSAN NAM
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • JAV (124.158.124.156)
    АРДЧИЛСАН НАМД ЗӨНДӨӨ ОЛОН ХҮМҮҮС ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГАА ШҮҮ. ХИЧЭЭГЭЭРЭЙ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • GALAA (124.158.124.156)
    ОЛУУЛАА ХӨГЖЬЕ. ЦӨӨНХ НЬ ХӨЛЖИЖ ДУУСЛАА. ТАСЛАН ЗОГСООЁ!!!
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (124.158.124.156)
    АМЬДДАА АН.ЫГ СОНГО ХҮМҮҮСЭЭ АЛИВ САНАЛАА АН.ААС БИТГИЙ ХАРАМЛА ХЭРЭГГҮЙ COMMENT.ИЙН ЗЭВЭЭР НЭР ДЭВШИГЧДИЙГ НЬ БҮҮ МУУЛ ХЭН НЭГНИЙГ БУСАД НАМЛУУ БИТГИЙ ТУРХИР АРДЧИЛЛАА СОНГОЦГООЁ ХЭХЭ. МИНИЙ Л БОДОЛ ШҮҮ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (124.158.124.156)
    БИ АРДЧИЛЛЫГ ДЭМЖДЭГ. МИНИЙ ЗҮРХЭНД ХАДААСТАЙ БАЙНА. ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • EENEE (124.158.124.156)
    ХОНГОН ДЭЭР НЬ АЛГАДААД ЗҮТГҮҮЛЭХ НАМ БОЛ АН Л БАЙНА
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • TUYA (218.19.34.173)
    АРДЧИЛСАН НИЙГМИЙН ЗАЛУУСАА АРДЧИЛСАН НАМАА СОНГОЦГООЁЁ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.55.184.173)
    АН-ын мөрийн хөтөлбөрт нийгмийн, халамж, даатгалын чиглэлээр шүүрэн авч анзаармаар заалт бага тусжээ. Угаасаа нийгмийн бодлогыг хоёрдугаарт тавьдаг үзэл онолтой барууны либераль улстөрийн хүчин болоод тэр юм болов уу даа.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.55.184.173)
    МАН-ын хувьд харин ч ард иргэдээ ажил хөдөлмөрт урайлан дуудаж ирсэн жинхэнэ бүтээн байгуулах хур туршлагатай нам.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.55.184.173)
    ardchilsan oluulaad bolood toriig ganhuulahaas oor hiih yumgui tradchilsan namiihan ta odooch heterhii oluulaa bn uunees iheswel mongoliin ard tumen olsgolond nerwegdeh bolon
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.126.91.173)
    АРДЧИЛСАН НАМ ОЛУУЛАА БОЛНООО
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.55.184.173)
    ardchilsan niigemd bhaaraa ardchilsan namiig sondoh uchirtai yum uu odoo ardchilsan nam bol uls tor shurgalsan oligarhiudaas bureldsen hetseej zadarhad belen hooloo bulatsaldsan byachuul shuu dee
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • TUYA (41.186.3.170)
    АРДЧИЛСАН НИЙГМИЙН ЗАЛУУСАА АРДЧИЛСАН НАМАА СОНГОЦГООЁЁ
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (200.111.115.173)
    ХҮН ШИГ АМЬДАРЧ УЛС ШИГ ХӨГЖЬЕЕ!!!
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
    • chi tegeed mal chin amidraad bgaa yum u
      2012 оны 06 сарын 23
  • (216.6.232.234)
    TSAG HUGATSAANII TSAANA BOLOH YUMIIG HENCH TAAJ MEDDEGGUI YUM
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (213.128.189.33)
    MAHN-MYAN g demjih bolnoo.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.55.184.173)
    MAXH ewsel bolon AH-g heseg buleg humuus l udirdaj bn ted mongoliin toriin udirdah har muu santaai bgaan todorhoi bn
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.55.184.173)
    mongoliin ard tumen zaluu shin bolowson huchnuudiig demjmeer bn tsag ve mederj olson shinleg songuuli hiih yostoi
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.170.82.33)
    Баябасүрэн гуай таныг монголын ард ихэд үйгүйлж байна даа тан шиг бууралууд л төрд хэрэгтэй байна даа
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • (202.207.10.99)
    дэмжиж байна МАН хариуцлага хүлээх ёстой. Ард түмнээ мэхэлж, инфляцид сөхрүүлж, ирээдүйгээ зээлийн барьцаанд тавьсан, газар нутгаа худалдсан гэх олон асуудлаар харицлага хүлээх болов уу Ард иргэдээ бүгдээрээ хариуцлагыг нь чангахан шиг өгье.
    2012 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа
    2 мин
  • А.Ариунзаяа: Манайх шиг мөнгөний бодлогыг УИХ-аараа хэлэлцэж, баталдаг улс бараг л байхгүй дээ
    11 мин
  • Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ
    30 мин
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
    42 мин
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
    1 цаг 7 мин
  • Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    1 цаг 58 мин
  • Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
    2 цаг 5 мин
  • Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2 цаг 8 мин
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
    2 цаг 54 мин
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 29 мин
  • Нийслэлд 12 байршилд борооны ус зайлуулах байгууламж шинээр хийхээр төлөвлөжээ
    3 цаг 37 мин
  • “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
    4 цаг 14 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
    4 цаг 27 мин
  • ФОТО: Дээлтэй Монгол үндэсний бахархал
    4 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ
    4 цаг 48 мин
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
    5 цаг 9 мин
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
    5 цаг 41 мин
  • Улсын цолтой 50 орчим бөх бүртгүүлжээ
    5 цаг 48 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
    6 цаг 18 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван СОЁОЛОН
    6 цаг 44 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК